Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Барьцаалагдсан иргэдийн долоо нь насанд хүрээгүй хүүхэд байжээ
Уран сайхны найруулгатай гадаадын кинонд л олон хүн барьцаалж банк дээрэмдэж буйг харж байснаас ийм аюул тулгарна чинээ зүүдлээ ч үгүй монголчуудыг сэрдхийлгэсэн нэг хэрэг уржигдар шөнө Хан-Уул дүүргийн нутагт гарлаа.

Энэ сарын 6-ны шөнө 04:45 минутад цагдаагийн 102 дугаарын утсанд “Согтуу хүмүүс зодолдоод байх шиг байна” хэмээн нэгэн иргэн дуудлага өгсний дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашцэрэн, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чулуунцэрэн нар газар дээр нь очжээ. Тус дүүргийн 12 дугаар хорооны Мод үржүүлгийн газарт байрлах байшинд очиход гэмт хэрэгтэн тухайн газарт ажиллаж байсан 10 оюутанг барьцаалан, хоёр залууд хутга тулгасан байдалтай байжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Л.Баатархүүгээс тодруулахад “Ахлах дэслэгч Б.Дашцэрэн болон эрүүгийн төлөөлөгч Алтангэрэл нар тухайн этгээдтэй ярилцаж мэргэжлийн ур чадвар гарган үйлдлийг нь таслан зогсоосон. Ингээд өглөөний 06.30 минутад барьцаалагдсан хүүхдүүдийг суллаж. гэмт этгээдийг баривчилсан. Одоо мөрдөн байцааж байна” гэсэн юм.
Цагдаагийнхан байшинд нэвтрэх үед гэмт этгээд нэг залуугийн толгойг хүнд юмаар цохин амь насыг нь хохироож, нэг иргэний биенд гэмтэл учруулсан байжээ. Уг хэргийг шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж албаныхан хэлсэн юм. Юунаас болж хүүхэд барьцаалсан нь тодорхойгүй ч гэмт этгээд 1989 онд төрсөн М гэгч залуу болохыг цагдаагийнхан хэллээ. Харин барьцаалагдсан оюутнуудын долоо нь насанд хүрээгүй МСҮТ-т суралцдаг 15-16 насны дадлага хийж байсан хүүхдүүд гэнэ.
Хүн барьцаалсан хүмүүс ихэвчлэн их хэмжээний мөнгө эсвэл янз бүрийн асуудлаа шийдүүлэх зорилготой байдаг. Гэмт этгээд ямар нэг шаардлага тавьсан эсэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Н.Отгонжаргалаас тодруулахад, “Мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл гараагүй. Гол нь хүний аминд хүрсэндээ айсан уу, ар гэрийнхэнтэй минь уулзуул гэсэн шаардлага манай алба хаагчдад тавьсан. Цагдаагийнхан ам дагуулан уулзуулна, санаа зоволтгүй, сайн дураараа барьцаалсан оюутнуудыг суллавал ял хөнгөрнө гэхчлэн элдвээр ятган мэргэжлийн ур чадвар гарган оюутнуудыг суллаж, гэмт этгээдийг баривчилсан” гэлээ. Барьцаалагдсан оюутнуудын сэтгэл санаа гайгүй, байцаалт өгчихөөд гэр, гэртээ харьсан хэмээн тэрээр хэлсэн юм. Амь насаа алдсан иргэний тухайд 1979 онд төрсөн Дорнод аймгийн харьяат бөгөөд Мод үржүүлгийн газарт ажилладаг нэгэн аж. Дашрамд, цагдаа нар хэргийн газарт очиход байшин дотроосоо түгжээтэй орох боломжгүйн дээр дотор нь хэдэн хүн байгаа, хүний амь нас эрсэдсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан гэнэ. Ямар учраас хүний аминд хүрч, оюутнуудыг барьцаалсан болохыг шалгаж байна.

0 Сэтгэгдэл