Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Орон сууц захиалах эрх хожсон иргэд даваа гарагаас гэрээгээ байгуулна
“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авах эрх авах сугалааг энэ сарын 10, 11-нд явуулахаар болсноо ТОСК мэдэгдлээ. Энэ талаар тус корпорацын дэд захирал Д.Оюунжаргал “Буянт-Ухаа хорооллоос орон сууц худалдан авахаар нийтдээ 9094 хүн захиалга өгснөөс холбогдох байгууллагуудын шаардлага хангаагүйгээс 152 хүн хасагдсан. Тухайлбал, Монголбанкнаас нийт бүртгүүлсэн хүмүүсийн 408 нь арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэж үзсэн.
Эдгээр хасагдсан 408 хүний 14 нь дээрх мэдээллийг үгүйсгэж гомдол гаргасан. Харин НДЕГ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 24 сар тасралтгүй төлөх шаардлага хангаагүй 1610 хүн байсныг тогтооход мөн л мэдээллийг нь буруу шалгасан, дахин нягталж өгөөч гэж манайд хүсэлт өгсөн байгаа. Нийтдээ дээрх 152 гомдлын дийлэнхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн мэдээллийг үгүйсгэсэн иргэний өргөдөл эзэлж буй. Иймээс ТОСК-иас эдгээр гомдолтой иргэний мэдээллийг дахин нягтлаж, хэдэн иргэн сугалаанд оролцох эрхтэй болсныг өнөөдөр нийтэд зарлана” хэмээлээ.
Ямартай ч, ямар нэгэн гомдол, санал гаргахгүйн тулд “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалаанд оролцох эрхтэй болсон иргэдийн сугалааг камерын хяналт дор хуйлах аж. АТГ, ШӨХТГ, ТОСК-ын Дотоод аудитын газар болон орон сууц захиалсан иргэдийн төлөөллийг оролцуулан уламжлалт арга буюу хүүхдээр сугалуулах юм байна. Тэгэхдээ энэ долоо хоногийн бямба гарагт 10-14 цагийн хооронд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар зорилтот бүлэг буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сугалааг явуулна гэлээ. Харин ням гарагийн 10 цагаас төрийн албан хаагчдын дунд орон сууцны сугалаа явуулах аж. Сугалгаагаар байр захиалах эрхтэй болсон иргэд ирэх даваа гарагаас ТОСК-тай орон сууц худалдан авах гэрээгээ байгуулах юм байна.
“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авах эрх авах сугалааг энэ сарын 10, 11-нд явуулахаар болсноо ТОСК мэдэгдлээ. Энэ талаар тус корпорацын дэд захирал Д.Оюунжаргал “Буянт-Ухаа хорооллоос орон сууц худалдан авахаар нийтдээ 9094 хүн захиалга өгснөөс холбогдох байгууллагуудын шаардлага хангаагүйгээс 152 хүн хасагдсан. Тухайлбал, Монголбанкнаас нийт бүртгүүлсэн хүмүүсийн 408 нь арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэж үзсэн. Эдгээр хасагдсан 408 хүний 14 нь дээрх мэдээллийг үгүйсгэж гомдол гаргасан. Харин НДЕГ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 24 сар тасралтгүй төлөх шаардлага хангаагүй 1610 хүн байсныг тогтооход мөн л мэдээллийг нь буруу шалгасан, дахин нягталж өгөөч гэж манайд хүсэлт өгсөн байгаа. Нийтдээ дээрх 152 гомдлын дийлэнхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн мэдээллийг үгүйсгэсэн иргэний өргөдөл эзэлж буй. Иймээс ТОСК-иас эдгээр гомдолтой иргэний мэдээллийг дахин нягтлаж, хэдэн иргэн сугалаанд оролцох эрхтэй болсныг өнөөдөр нийтэд зарлана” хэмээлээ.

0 Сэтгэгдэл