Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Газар өмчлөлд шударга ёсны зарчим баримтална гэв
Энэ жил нийслэлээс иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ хэрхэн, цэгцтэй олгох журмыг НИТХ-аас батлаагүй учир нийгэмд хүлээлт үүсээд буй. Чухам юуны учир хойшлогдож байгаа болон бэлтгэл ажлаа хэр хангасан талаар НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү болон бусад албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежентийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Монгол Улсад газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад 11 жил болж байна. Энэ хугацаанд газар өмчлөл нэг ч удаа зогсч байгаагүй. Өнөөдөр нэгд, иргэдэд хашаа байшингийнх нь газрыг өмчлүүлэх. Хоёрт, зуслангийн газрыг өмчлүүлнэ. Одоохондоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдаагүй байна. Гуравт, энэ жилээс 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх бэлтгэл ажлыг ерөнхийдөө хангасан гэж хэлж болно.Тэгэхээр олон хүний анхаарал татаж буй 52 байршлын хувьд дэд бүтэц, нийгмийн бүхий л асуудлыг нь шийдвэрлэсэн, цэгцтэйгээр газар өмчлүүлэх гэж буй оролдлого юм. Энэ сарын сүүлийн пүрэв гарагт НИТХ хуралдаж, газар өмчлүүлэх тухай журмыг хэлэлцэнэ. 52 байршлын дэвсгэрийн зураг ч дуусах шатандаа орсон” гэв.
Удтал хүлээлгэсэн 52 байршилд цахимаар бүртгэх программ бэлэн болсон эсэхийг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс тодруулахад “Бүртгэлийн программ үндсэндээ бэлэн болсон. Газар өмчлөх хүсэлтийг цахимаар авдаг болсноор газар өмчлөл нээлттэй болж, иргэдэд эрх тэгш байдал үүснэ. Түүнчлэн танил талтай хүн гайгүй газар өгдөг, ах дүүгийнхээ нэр дээр авсныгаа зардаг гэх яриа үгүй болох юм. Манай бүртгэлийн сайтад хандсанаар 52 байршлын хэсэгчилсэн төлөвлөгөө, хэчнээн иргэн өмчлөх боломжтой гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл гарна” хэмээв.
Энэ үеэр бүртгэл шударга болсон эсэхийг хэрхэн мэдэхийг НӨХГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Жадамбаагаас тодрууллаа.
-Анх удаа газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч, өмчлүүлэх гэж байна. Программ ямар онцлогтой юм бэ?
-Тийм ээ. Бид программын чадавхийг сайжруулахын тулд маш их ажилласан. Ямар нэгэн алдаа, эндэгдэл гаргахгүйн тулд гадаадын туршлагыг ч судалсан. Ерөнхийдөө, иргэдэд ойлгомжтой, олон цонхтой боловсронгуй программ бүтээсэн гэж ойлгож болно.
-Нэг байршлыг сонирхсон иргэн олон байвал яах вэ. Үнэхээр Дорж, Батаа шударгаар сонгогдлоо гэдгийг яаж мэдэх үү?
-Нэг байршилд олон иргэн хүсэлтээ өгсөн байвал санамсаргүй аргаар машин өөрөө сонгоно. Прораммд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч аргагүй. Бид АТГ болон бусад холбогдох газарт хандаж хамгаалалтыг нь сайжруулсан.
-Цахимаар бүртгэхэд товлон, хязгаарласан хугацаа заах уу?
-Тэгнэ. Гэхдээ Газар өмчлүүлэх тухай журам НИТХ-аар батлагдаагүй байна. Энэ журмаар иргэдийн хүсэлтийг цахимаар хэдий хугацаанд авах нь тодорхой болно. Ер нь, журам л батлагдчихвал 52 байршлын газар өмчлүүлэх ажил эхэлнэ дээ.

0 Сэтгэгдэл