Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулна
Нийслэлийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулахаар болсон билээ. Тэгвэл эл сангийн журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл дэмжихэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх юм” гэв.
Монголбанкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн бол 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийнхний судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байгаа бөгөөд хөнгөлөлттэй зээлээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэжээ.
Тиймээс одоогийн банк, санхүүгийн байгууллагын өгч буй зээлээс арай хялбар аргаар иргэдэд хэрэгцээтэй зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” өгөх боломжтой аж. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлсны үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлэх гэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Ямар банктай хамтран ажиллах вэ гэдгээ сонгон шалгаруулалтаар шийднэ. Ингээд шалгарсан банк зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтаа хийснээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцах юм. Үүний дараа зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбум төгрөгийг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд тус сангийн журмын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулах, хэрхэн ажиллах журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, энэ сарын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Нийслэлийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулахаар болсон билээ. Тэгвэл эл сангийн журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл дэмжихэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх юм” гэв. Монголбанкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн бол 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийнхний судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байгаа бөгөөд хөнгөлөлттэй зээлээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэжээ.

0 Сэтгэгдэл