Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Эмнэлгийн барилга, эзэмшил газрын асуудлыг эцэслэн шийднэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн танилцуулга, байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна. Мөн Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ. Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жиүүүдэд тогтмол өсч байгаа ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж ажлын хэсэг үзээд иймд нийслэлд шинээр барьж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулсан гэлээ. Иймээс эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох санал, дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ.
Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналаар санал хураалт явуулсныг дэмжсэнээр эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан авах арга хэмжээг 2014 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн танилцуулга, байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна. Мөн Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ. Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жиүүүдэд тогтмол өсч байгаа ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж ажлын хэсэг үзээд иймд нийслэлд шинээр барьж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулсан гэлээ. Иймээс эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох санал, дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ.
Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналаар санал хураалт явуулсныг дэмжсэнээр эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан авах арга хэмжээг 2014 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.
0 Сэтгэгдэл
























