Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Машины тоо нэмэгдэх тусам ослын тоо багасдаг
Монголчуудын ааш араншин сүүлийн хэдэн жил хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа тасардаггүй. Гэхдээ элдэв статистик тоо иш татан, сүржин зүйл ярихын оронд замын хөдөлгөөнд оролцоход л хангалттай. Бүгд л уурлаж бухимдана, хараан зүх нэ, шахна, ганцхан секунд хожих гэж урсгал сөрөн давхина, болж өгвөл зам тавьж өгөхгүй өөрөө түрүүлэхийг хичээдэг гээд жолооч сайн мэдэж байгаа даа. Нэгэнт хүмүүс юм хойно алдаа гаргалгүй яах вэ. Бага зэргийн замын осол гаргахад л шууд бууж ирээд эхлээд нэгнийгээ харааж зүхнэ, дараа таньдаг цагдаа руугаа ярина. Таньдаг цагдаа нь цол томтой, өндөр албан тушаалтай байх тусам л буруу байсан ч ялаад гарах магадлал нь нэмэгдэнэ.
Согтуу халамцуугаар машин барих нь өөрийн болон бусдын амь насанд аюул учруулж байгаа гэдгийг тоохгүй. Их мөнгөөр торгоод эрхийг нь шууд хасдаг болсны дараа л арай гайгүй болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Хяналтын камер байхгүй зам дээр замын хөдөлгөөний дүрэм үйлчилнэ гэдэг гонжийн жоо. Явган зорчигчид нь гарцаар, ногоон гэрлээр гарах нь ховор. Энэ бүхнийг харж байгаа хүүхэд залуучууд ирээдүйд яаж замын хөдөлгөөнд оролцох вэ. Ингээд бүдүүлэг уламжлуулаад байвал зам тээврийн ослын тоо яаж цөөрөх юм бэ.
Гэтэл явган хүний болон авто замын сүлжээ гэдэг бүгд жигд эрхтэй ашиглах ёстой, нийтийн хэрэглээний өмч болохоор иргэд эрүүл саруулаар, дүрэм журмын дагуу хариуцлагатай бөгөөд найрсгаар биеэ авч явах үүрэгтэй. Харин энэ үүргээ зөрчинө гэдэг замын хөдөлгөөнд оролцогч бусад хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. Замын цагдаа бүгдийн тэгш эрхийг хангаж, иргэдийн эрх чөлөөнд бусад оролцогчдын зүгээс халдахаас сэргийлэх ёстой хүн. Сайд уу, харц уу гэж ялгалгүй хамгаалах ёстой, шийтгэх ёстой. Ийм нөхцөл бүрдээгүй цагт авто машин, явган зорчигчид хоорондоо нэг ёсондоо дайны байдалд ордог гэдэг. Дайтаж байгаа болохоор хүн амиа алдахгүй гээд яах билээ.
Тэртээ 1948 онд Британийн судлаач Рейбель Смидийн гаргасан нэг судалгаа байх юм. Смид тухайн үеийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орны авто машинжсан түвшин ба замын эрсдэл хоорондын нэгэн өвөрмөц хамаарлыг гаргаж ирсэн байдаг. Энэ хамаарлын дагуу тухайн улсад бүртгэлтэй нэг тээврийн хэрэгсэлд ногдох хүний аминд хүрсэн зам тээврийн ослын тоо нь нэг хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх хэрээр буурч байдаг. Өөрөөр хэлбэл машины тоо нэмэгдэхийн хэрээр аймшигт ослын тоо буурна.
Смидийн гаргасан энэ томъёо нь Британи гэлтгүй автомашинжсан маш олон орныхтой давхцан батлагдаж байсан тул судлаачид одоо хүртэл өргөнөөр ашиглаж буй билээ. Зарим судлаач Смидийн томъёонд хурдны хязгаарлалт, машины гүйлтийн дундаж км гэх мэт нэмэлт өөрчлөлт оруулан судалсан ч онцын ялгаа гараагүй юм.
Смидийн хуулиар хугацаа өнгөрч машины тоо нэмэгдэхийн хэрээр жолооч нарын ерөнхий соёлын түвшин машин барих ур чадвар болон явган зорчигч нарын ч болгоомж нэмэгддэг. Хөдөлгөөнд оролцогч бүх тал илүү туршлагатай, анхааралтай, биеэ барьдаг, нэгнээ хүндэтгэдэг, болгоомжтой болсон гэсэн үг.
Тэгэхээр жолооч, явган зорчигч нарыг хэрхэн харилцан нэгнээ хүндэтгэдэг болгож сургах вэ? гэсэн асуулт эндээс аяндаа гарч ирнэ. Энэ тал дээр л голлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа жолооч нарыг соёлтой болгох талаар онцгой анхаарах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл