Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
С.Аригуун: Станцуудад зориулсан түлш үйлдвэрлэнэ
БНСУ-ын “KOICA”-гийн хогны үйлдвэр энэ сарын сүүлээр ашиглалтад орно хэмээн хотын удирдлагууд мэдээлсэн билээ. Үйлдвэрийн түүхий эд нь гялгар уут байх бөгөөд төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайдаа хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах боломжтойгоороо давуу. Ямартай ч, гялгар уутыг хэрхэн түлш болгон үйлдвэрлэх боломжтойг НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Удахгүй ашиглалтад орох “KOICA”-гийн хогны үйлдвэр гялгар уутыг шахмал түлш болгоно гэсэн мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Яаж тэр вэ?
-Энэ нь, гялгар уутыг өндөр даралтаар шахаж, нягтаршуулан түлш болгох технологи л доо. Энэ түлшний хувьд өндөр даралтын буюу цахилгаан станцын зууханд 700-800 цельсийн зууханд шатаах боломжтой. 2005 онд Японы “Жайка” олон улсын байгууллагынхан Налайхын дулааны цахилгаан станцад төсөл хэрэгжүүлэн, туршиж байсан юм.
-Тэгэхээр жирийн өрх түлж болохгүй юм байна. Тийм үү?
-Тийм. Яагаад гэхээр, гялгар уут шатаахаар агаарт хорт хий цацдаг бол өндөр даралтын зууханд түлш болгож түлэхээр багасдаг. Учир нь, өндөр даралтат зууханд шатааж байгаа болохоор. Иймээс гялгар уутаа хайлуулахдаа бэхжүүлэгч, хаягдал цаастай хольж долоовор хурууны хэмжээтэй жижигхэн түлш болгон үйлдвэрлэж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр станцуудын нүүрсний хэрэглээ багасна.
-Үйлдвэр ашиглалтад орвол жилдээ хэдэн тн шахмал түлш үйлдвэрлэх бол. Дулааны цахилгаан станцуудыг бүрэн хангах нь ээ?
-Одоохондоо бүрэн хангах боломжгүй. Ерөнхийдөө, үйлдвэр өдөрт найман цаг ажиллана гэж тооцохоор орйолцоогоор нэг тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бага юм шиг сонсогдох ч, тэр нэг тн шахмал түлш гялгар уут байсан бол хэд дахин илүү овор хэмжээ ихтэй, салхиар тархаж болохуйц хог байна шүү дээ.
-Ер нь, хог хаягдлын хэдэн хувийг гялгар уут эзэлдэг юм бэ. Түүхий эдийн хувьд хамгийн олдоцтой нь байх?
-Тэр ч тийм шүү. Улаанбаатар хот жилдээ 500-600 мянган тонн хог хаягдал гаргадаг. Хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг импортлон авч, хог болгон байгальдаа хаядаг гэсэн үг. Тэгвэл энэ үйлдвэр байгуулагдсанаар хог болон хөглөрөх гялгар уут багасна. Өнөөдөр тус үйлдвэр хольж хаясан хог хаягдлаас гялгар уутыг нь ялган авч байгаа. Хэрвээ иргэд хогоо ангилж хаядаг болбол үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэнэ л дээ.
-Үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
-Энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн. Цахилгааны гэмтэл гарсан учраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани засч байна.
-Гялгар уутнаас гадна машины хаймер, дугуй хогны дийлэнх хувийг бүрдүүлдэг. Энэ төрлийн хогийг үйлдвэр боловсруулж болох уу?
-Энэ үйлдвэрийн техник технологи зөвхөн гялгар уутыг дахин боловсруулж түлш үйлдвэрлэх л боломжтой. Тиймээс машины хаймер түлэх боломжгүй. Харин машины дугуй, хаймарыг дахин боловсруулдаг үйлдвэр Багахангайд баригдчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ үйлдвэр машины хаягдал дугуйг хүлээж аван дизель түлш үйлдвэрлэж байна.

0 Сэтгэгдэл