Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Д.Амарсайханы үхлийн шалтгаан тодорхойгүй байна
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан сэжигтэн байсан. Түүний гэм буруутайг эцэслэн тогтоох нь хуулийн дагуу шүүх эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал. Гэсэн хэдий ч сэжигтэн энэ сарын 13-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барлаа. Үүнд, иргэд шүүмжлэлтэй хандаж, төрийн хамгаалалтад байхдаа нас барсан гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ талаар түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Пүрэвлхам “Шийдвэр гүйцэтгэх албаныхан ажилдаа хойрго хандсан” гэж шүүмжилж байгаа. Харин өчигдөр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж хэвлэлийн хурал зарлаж, ШШГЕГ-ын албан ёсны байр суурийг уламжиллаа.
Тэрбээр “Энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Д.А гэгч нас барсан харамсалтай явдал болсон. Энэ хүн өнгөрсөн сарын 15-наас хойш нийтдээ 28 хоног цагдан хоригдож байсан” гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр чухам юу болсныг тайлбарласан юм. Түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.
“Өнгөрсөн 13-ны өдөр 15.00 цагийн орчимд талийгаач өмгөөлөгчтэйгөө уулзах хүсэлт гаргасны дагуу бид түүнийг уулзалтын байранд хүргэсэн. Гэтэл уулзалтын хүлээлгийн өрөөнд ороод удалгүй гэнэт ухаан алдаж унасан. Ингээд эмч дуудаж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн ч эмчилгээ авалгүй байсаар нас барсан. Энэ хүнийг хоригдох 28 хоногийн хугацаанд хариуцсан эмч нар нь нийтдээ найман удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, биохимийн болон холбогдох шинжилгээ авсан. Мөн өмгөөлөгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчилгээнд хамруулах болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх гэсэн хоёр хүсэлт гаргаж байсан. Эрүүл мэндийн байдлын тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу бид гаргаж өгсөн. Гэхдээ тухайн үеийн авсан шинжилгээнүүдийн дүнг харахад зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан байсан.
Хохирогчийн хувьд хоригдож байх хугацаандаа өмгөөлөгчтэйгөө уулзаж, байнгын хууль зүйн туслалцаа авч байсан. Нийтдээ давхцсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгөө уулзсан байгаа. Мөн холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр найман удаа ар гэрийнхэнтэйгээ уулзсан байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар биед нь өөрчлөлт орсон, хүндэрсэн зүйл гараагүй. Өөрөө ч хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах талаар санал гаргаж байгаагүй юм билээ. Гэхдээ толгой өвддөг гэх үндэслэлээр ар гэрээсээ өвчин намдаах эм авч хэрэглэж байсан тохиолдлууд бий. Ямартай ч, нас барсан асуудалд цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ямар байдлаар шалгах вэ гэдэг нь цагдаагийн асуудал.
Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг шалгаж байгаа эсэхийг бид мэдэхгүй. Анги дээрх байдал, нотлох баримтууд, эм, эмнэлгийн үйлчилгээ авч байсан байдал гэх зэрэг бүхий л нөхцөл байдалтайгаа уялдаж, задлан шинжилгээний дүгнэлт хийгдэх байх. Иймд нас барсан шалтгаан нь тодорхой хугацааны дараа тодорхой болно” гэсэн юм.
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан сэжигтэн байсан. Түүний гэм буруутайг эцэслэн тогтоох нь хуулийн дагуу шүүх эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал. Гэсэн хэдий ч сэжигтэн энэ сарын 13-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барлаа. Үүнд, иргэд шүүмжлэлтэй хандаж, төрийн хамгаалалтад байхдаа нас барсан гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ талаар түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Пүрэвлхам “Шийдвэр гүйцэтгэх албаныхан ажилдаа хойрго хандсан” гэж шүүмжилж байгаа. Харин өчигдөр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж хэвлэлийн хурал зарлаж, ШШГЕГ-ын албан ёсны байр суурийг уламжиллаа. Тэрбээр “Энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Д.А гэгч нас барсан харамсалтай явдал болсон. Энэ хүн өнгөрсөн сарын 15-наас хойш нийтдээ 28 хоног цагдан хоригдож байсан” гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр чухам юу болсныг тайлбарласан юм. Түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.

0 Сэтгэгдэл