Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Өнөөдөр иргэдийн цусны даралт, сахарын хэмжээг үнэгүй тодорхойлно
Дэлхий нийтээрээ “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
Статистик судалгаанаас харахад дэлхий дахинаа арван хүн тутмын 3 нь, харин Монгол Улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь Артерийн даралт ихсэх өвчинтай аж. Ойролцоогоор 1.8 тэрбум даралт ихсэх өвчтэй хүний 50 орчим хувь нь энэ өвчний талаар тодорхой ойлголтгүй байдаг ба цусны даралтаа хэвийн байлгахын тулд эмчилгээний ямар нэгэн арга хэмжээ огт авдаггүй гэх тоо бий.
Өчигдөр “Өөрийнхөө цусны даралтыг мэддэг болъё” уриан дор “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг Монголд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Тэгвэл энэхүү үйл ажиллагааг дэмжин Олон улсын Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Улаанбаатар хотод өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачлага гаргаж, ЭМЯ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Монголын Зүрхний Холбоо, Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоо зэрэг байгууллага хамтран маргааш буюу тавдугаар сарын 18-ны ням гаригт “АСА” циркийн хойд задгай талбайд 12.00-16.00 цагийн хооронд иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулах болжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэдэд цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар хэмжих зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийн цусны даралт ихсэх хандлагатай иргэдэд зөвлөгөө өгч уг өвчний талаарх мэдээлэл багтаасан гарын авлага, зурагт хуудас тараах аж.
Дэлхий нийтээрээ “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж байна.Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

0 Сэтгэгдэл