Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Урьдчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдрыг эрт илрүүлж байна
“Бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ”-г аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Дээрх үзлэгийн үр дүнд хорт хавдраар өвчлөгсдийг эрт илрүүлж, хяналтад ороогүй жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орж байна. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан үзлэгийн явц дүнтэй танилцав.
Иргэн бүрийг эрүүл байлгаж, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл өрх” аян зохион байгуулж эхэлсэн. Хоёр сард нээлтээ хийсэн тус аяны хүрээнд аймгийн төвийн долоон багийн 8000 гаруй иргэн үзлэгт үнэ төлбөргүй хамрагджээ. Үзлэгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд явуулж байна.
Энэ хугацаанд хавдраар өвчилсөн долоон хүнийг 1,2,3 дугаар шатанд нь илрүүлж, амьжиргааны боломж тааруу зарим иргэний эмчилгээг орон нутгийн удирдлагууд анхаарахаар болжээ.
Аливаа эмгэг өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх энэ үзлэг шинжилгээнд иргэд сайн дураараа хамрагдах байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Гэвч үзлэгт хамрагдсан хүмүүс буянтай үйлсэд талархлаа илэрхийлж байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь ахимаг насныхан. Залуучууд идэвхгүй хамрагдаж байгааг эмч нар анхааруулж байна.

0 Сэтгэгдэл