Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Энэ онд таван хүн хорих ангид нас баржээ

Урьдчилсан хорих төвд хүний эрх зөрчигдөж, нас барсан хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар мэдээлэл өглөө. Ингэхдээ талийгаач Д.Амарсайхан гэдэг хүнийг албан тушаал, нэр нөлөөний хувьд онцолж үзээгүй гагцхүү хүний эрхийг нь ноцтой зөрчсөн хэрэг учраас түлхүү анхаарал хандуулна гэдгийг хэлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд 210 орчим хүн хорих анги, төрийн хяналтан дор байхдаа нас баржээ. Харин энэ оны эхний хагаст таван тохиолдол бүртгэсний дотор Малайз улсын нэг иргэн багтаж буй юм. Урьдчилсан хорих ангид нас барсан тохиолдол өмнө нь гарч байгаагүйг дэд хорооны дарга Д.Ганбат хэллээ. Хоригдогсдын ихэнх нь сүрьеэ өвчнөөр, нэлээд хэсэг нь зүрхний шигдээсээр хорих ангид нас бардаг гэнэ. Эдгээр нь эмнэлгийн түргэн тусламж авах бололцоо багатай, гэнэтийн тохиолдол. Зонхилох шалтгаанаас бусад төрлийн өвчлөл ч байдаг аж. Тодруулбал, Малайз иргэн бөөрний дутагдалд орж, эмнэлэгт аваачсан ч сэхэл авалгүй байсаар мөнх бусыг үзүүлжээ.
Хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийх явцад Хүний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгалаа. Энэ үеэр Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. Тодруулбал, ямар ч шалтгаанаар хоригдож байгаа хүнд эмнэлгийн тусламж, анхан болон дунд шатны, шаардлагатай гэвэл мэс заслын үйлчилгээ үзүүлэх ёстой. Харамсалтай нь, Д.Амарсайханд тийм боломж олдоогүй. Гэвч учир шалтгааныг тодруулж, холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох нь гарцаагүй гэдгийг хэлсэн. Одоогоор хариуцсан эмнэлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Цаашид мөрдлөгийн явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гишүүд нэгдмэл байр сууринаас хандах аж.

0 Сэтгэгдэл