Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний талаар танилцуулж байна
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2\08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\67, А\769 дугаартай захирамжийг үндэслэн нийслэл хотын хэмжээнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын хөдөлгөөнд саад учруулсан, хориглосон газар зогссон тээврийн хэрэгслийг зөөвөрлөн тусгай талбай, тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлуулдаг болсон. Нийтийн эзэмшлийн зам, зорчих хэсгийн болон хориглосон тэмдэг, тэмдэглэлтэй газарт замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон, төрийн хамгаалалт, баяр ёслолын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнд саад учруулсан, зам тээврийн ослын улмаас хөдлөх боломжгүй болсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Замын Цагдаагийн Газар нь зургаан байгууллагатай гэрээ байгуулан зөөвөрлөн ажиллаж байна. Зам Тээвэр, Аялал Жуулчлалын сайдын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 136 тоот тушаалыг үндэслэн Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн дарга “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж тогтоох тухай” А\21 тоот тушаалыг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан. Дээрх тушаалыг үндэслэн автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 900сс-2500сс багтаамжтай бол 70 000 төгрөг, 2500-3900сс багтаамжтай бол 75 000 төгрөг, 3900-аас дээш бол 80 000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон тээврийн хэрэгслийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн ачигч автомашин зөөж шилжүүлсэн бол ачилтын төлбөрийг Нийслэлийн Төрийн сангийн дансанд, харин гэрээгээр ажилладаг бусад байгууллагын автомашины зөөвөрлөсөн төлбөр тухайн байгууллагынхаа дансанд төвлөрдөг.

0 Сэтгэгдэл