Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Ж.Лонжид: Цас орсон болохоор түймэр намжиж байна
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт хэд хэдэн түймэр гарч, сумын төврүүгээ дөхөж байгаа тухай бид өмнө мэдээлсэн билээ. Харин одоо түймэр ямар байдалтай байгааг тус сумын Иргэдийн хурлын дарга Ж.Лонжидтой утсаар холбогдож тодрууллаа.
-Түймэр ямар байдалтай байна вэ. Сумын төв рүү дөхөж байгаа тухай мэдээлэл байсан?
-Сумын төв рүү орох болоогүй. Сумын төвөөс 20 гаруй км-ын цаана байгаа. Сүүлийн хоёр хоног цас орсон болохоор харьцангуй намжиж байна. Гэхдээ цас орлоо, унтарчихлаа гэж тайвширч болохгүй. Сумын иргэд, аймгийн онцгой байдлынхан, Орхоны онцгойгийнхон түймрийг манаж байгаа. Өнөөдрийн байдлаар дөллөөд асаагүй ч гэсэн асах магадлал маш өндөртэй. Тиймээс иргэд манаж байна.
-Түймрийн улмаас айлын гэр орон, хашаа бууц шатсан гэсэн. Түймрээс учирсан хохирлыг тооцож чадсан уу?
-Хохирол тооцож гаргаагүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 56 айлын хашаа бууц шатсан.
-Хэдий хэмжээний талбай шатсан бол?
-Яг нарийн тооцох боломжгүй байна. Яагаад гэвэл түймэр бүрэн унтраагүй учраас. Гэхдээ энэ түймэр 70-100 км-ын өргөнтэй. Хоёр гурван түймэр нийлээд томорсон учраас маш их хэмжээний талбай шатсан. Манай сумын хувьд маш их ойтой. Гэтэл энэ түймрийн улмаас маш их ой шатаад байна.
-Түймэр гараад байгаа шалтгаан нь юу байна вэ?
-Манай энд өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш бороо ороогүй. Үүнээс болоод маш их хуурайшилтай байна. Дээрээс нь одоо яг түймэртэй байгаа Үүрийн цагаан гэдэг газарт хулгайн анчид явж байгаад түймэр асаасан гэж хардаж байгаа. Тэр газар нь айлгүй зэлүүд нутаг. Тэр газар, зэргэлдээх сумынхан, ОХУ-ын Буриадууд ч явж ан хийдэг байх. Үүнээс болж л түймэр гарсан болов уу.
-Хүн хүчний хувьд ямар байна вэ?
-Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлынхан ажиллаж байна. Дээрээс нь сумын эрчүүд тэр чигтээ л явж байгаа. Одоогоор 300 гаруй хүн түймэр манаад явж байна. Мөн зам, барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг дайчилсан байсан. Тэд өнөөдрөөс бууж ирж байна.

0 Сэтгэгдэл