Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Ил задгай хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийг торгоно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодын Засаг дарга нарт зориулсан “Хог хаягдлын хууль” болон торгууль шийтгэвэрийн хуудас хэрэглэх журмын хэрэгжилт сургалт зохион байгууллаа. Сургалтанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс, Нийслэлийн прокурорын газар болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцсон. Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн хэмжээнд ямар ажлууд хийгдэх нь иргэдийн оролцоотой газрын зураглал, эрүүл аюулгүй байдлын индекс, төсвийн төсөлд иргэдээс авсан санал асуулгаас харагдаж байгаа. Хорооноос гудамж талбайдаа хийх ажлын захиалгаа өгч дүүрэг, нийслэл шийддэг болно. Өмнө нь нийслэл,дүүрэгт бүх эрх мэдэл төвлөрсөн хороо зөвхөн гүйцэтгэгч байсан. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө. Хороонд хийгдэх ажлын үнэлгээний хороонд Засаг дарга нарыг оролцуулах шаардлагатай. Хороонд хийгдэж ажлыг хэн хийж байгаа, хэзээ дуусах, чанар нь ямар байгааг хянадаг байх хэрэгтэй. Монгол хүн гадаадын иргэдээр хогоо цэвэрлүүлэхээс ичих хэрэгтэй. Хорооны Засаг дарга нарт ил задгай хог хаяж зөрчил гарсан иргэдийг торгох байцаагчийн эрх олгох талаар холбогдох газруудтай ярьж байгаа. Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг бид үр хүүхэддээ өгөх хэрэгтэй байна. Тиймээс хогоо ил задгай хаяхгүй эх орноо гэсэн сэтгэлээр нийслэл хотдоо амьдрах хэрэгтэй байна” гэсэн юм.
Харин Хотын ерөнхий менежер Б.Бадрал “ Нийслэлийн 375 жилийн ойг угтаж иргэдэд хүрэх хэрэгтэй амьдралд нь нэмэр болох олон ажил зохиохоор төлөвлөж байгаа. Хорооныхоо гудамж зам талбайн эвдэрсэн хэсгийг тэгшлэн, мод бут тарьж, гэрэлтүүлгийг орон нутгийн хөгжлийн сангаараа шийдэх саналыг дүүргийн удирдлагуудад тавиад байгаа. Мөн амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой иргэдэд зориулсан хямдарсан барааны дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа. Энэ дэлгүүрээс зах зээлийн үнээс арай бага үнээр иргэд бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болно. Та бүхэн хамтарч ажиллаарай гэх мэт хийж буй болон цаашид хийх олон ажлынхаа талаар ярилаа.
Сургалтанд оролцсон Засаг дарга нар хог хаягдал ил задгай хаясан иргэн, аж ахуйн нэгжид шийтгэвэр бичихэд учирч буй хүндрэлийн талаар ярьж хууль эрх зүйн зөвлөгөө авлаа.
ёстой зөв. хогоо хогийн саванд хийж сурмаар л байгам да. бас мунхаг жолооч нар байна. шууд цонхоороо ууж байсан ундааны саваа чулуудчихна тэнэг гарууд
ёстой зөв. хогоо хогийн саванд хийж сурмаар л байгам да. бас мунхаг жолооч нар байна. шууд цонхоороо ууж байсан ундааны саваа чулуудчихна тэнэг гарууд
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодын Засаг дарга нарт зориулсан “Хог хаягдлын хууль” болон торгууль шийтгэвэрийн хуудас хэрэглэх журмын хэрэгжилт сургалт зохион байгууллаа. Сургалтанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс, Нийслэлийн прокурорын газар болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцсон. Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн хэмжээнд ямар ажлууд хийгдэх нь иргэдийн оролцоотой газрын зураглал, эрүүл аюулгүй байдлын индекс, төсвийн төсөлд иргэдээс авсан санал асуулгаас харагдаж байгаа. Хорооноос гудамж талбайдаа хийх ажлын захиалгаа өгч дүүрэг, нийслэл шийддэг болно. Өмнө нь нийслэл,дүүрэгт бүх эрх мэдэл төвлөрсөн хороо зөвхөн гүйцэтгэгч байсан. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө. Хороонд хийгдэх ажлын үнэлгээний хороонд Засаг дарга нарыг оролцуулах шаардлагатай. Хороонд хийгдэж ажлыг хэн хийж байгаа, хэзээ дуусах, чанар нь ямар байгааг хянадаг байх хэрэгтэй. Монгол хүн гадаадын иргэдээр хогоо цэвэрлүүлэхээс ичих хэрэгтэй. Хорооны Засаг дарга нарт ил задгай хог хаяж зөрчил гарсан иргэдийг торгох байцаагчийн эрх олгох талаар холбогдох газруудтай ярьж байгаа. Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг бид үр хүүхэддээ өгөх хэрэгтэй байна. Тиймээс хогоо ил задгай хаяхгүй эх орноо гэсэн сэтгэлээр нийслэл хотдоо амьдрах хэрэгтэй байна” гэсэн юм.Харин Хотын ерөнхий менежер Б.Бадрал “ Нийслэлийн 375 жилийн ойг угтаж иргэдэд хүрэх хэрэгтэй амьдралд нь нэмэр болох олон ажил зохиохоор төлөвлөж байгаа. Хорооныхоо гудамж зам талбайн эвдэрсэн хэсгийг тэгшлэн, мод бут тарьж, гэрэлтүүлгийг орон нутгийн хөгжлийн сангаараа шийдэх саналыг дүүргийн удирдлагуудад тавиад байгаа. Мөн амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой иргэдэд зориулсан хямдарсан барааны дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа. Энэ дэлгүүрээс зах зээлийн үнээс арай бага үнээр иргэд бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болно. Та бүхэн хамтарч ажиллаарай гэх мэт хийж буй болон цаашид хийх олон ажлынхаа талаар ярилаа.
Сургалтанд оролцсон Засаг дарга нар хог хаягдал ил задгай хаясан иргэн, аж ахуйн нэгжид шийтгэвэр бичихэд учирч буй хүндрэлийн талаар ярьж хууль эрх зүйн зөвлөгөө авлаа.
0 Сэтгэгдэл
Хариулий
Ундааны сав хог биш учираас цонхоороо шиджийгаан яадгий яадгий чам ших шүлсээ хаяхгүй
2014.05.22
2014.05.22
2014.05.22
























