Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг болох гэж байна
Оюутан, залуусыг зуны амралтын хугацаанд нь ажлын байраар хангах, их бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, орлогыг нь нэмэгдүүлэх, зорилго бүхий Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрөөр Сумын залуус, Ажлын гараа, Их бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах төслүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлж байна.
Сумын залуус төслийн хүрээнд их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын баг нь тухайн сум орон нутгийн эрх ашиг, онцлог хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээг орон нутгийн иргэдэд очиж хүргэх юм.
Ажлын гараа төслөөр 21 аймаг 330 суманд жишиг өвөлжөө барих, мал төллөлт болон ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх болон сумын хөгжилд нэмэр болохуйц тохижилтын ажилд сум, орон нутгийн оюутан, залуучуудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ.
Барилга, уул уурхай, авто болон төмөр зам, бусад салбаруудын их бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудын багийг оролцуулах төслийг Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Дээрх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь ажил олгогч байгууллагуудтай удаа дараагийн уулзалтыг зохион байгуулж одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжээс 651 ажлын байрны захиалгыг аваад байна.
Мөн энэ арга хэмжээний хүрээнд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтран 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны байранд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор ажил олгогч байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалгад оюутан залуучуудыг бүртгэн авч ажлын байраар хангах, нөгөө талаас ажил хайж байгаа оюутан, залуучууд ажлын байрны мэдээлэл авах боломж бүрдэнэ.

0 Сэтгэгдэл