Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Энэ жилийн дэлхийн аваргын бэлгэ тэмдэг Fuleco
2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэ тэмдгийг Бразилийн Африка нэртэй агентлаг бүтээсэн байна. Ногоон, шар, улаан өнгө хосолж, ДАШТ-ий цомыг гурван гар ороон барьж байгааг дүрсэлсэн бэлгэ тэмдгийг Fuleco буюу “урам зориг” гэж нэрлэжээ. 2010 оны дэлхийн аваргын тэмцээний үеэр Йоханнесбургт энэхүү бэлгэ тэмдгийг олон нийтэд танилцуулсан билээ. Fuleco нь хөлбөмөг (futebol), байгаль орчин (ecologia) гэсэн утгатай үгнээс үүдэлтэй. Бразильд ховордож буй “тату-бола” хэмээх амьтан дүрсэлсэн. Хамгийн анх хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгийг 1966 оны дэлхийн аваргын тэмцээнд бүтээж байсан гэдэг. Их Британичууд тухайн үед улсынхаа далбааны өнгө бүхий өмсгөлтэй бяцхан “Вилли” арсланг бэлгэ тэмдэг болгож байв. Мөн 2006, 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арслангаар бэлгэдэж байж. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд “Адидас” брэндийн “Бразука” бөмбөгөөр тоглох юм.

0 Сэтгэгдэл