Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 29-нд болно. Хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих тухай, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Зээлийг олгохдоо нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна. НИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцэн, баталвал Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан журамтай болох юм.
Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх “Орон сууцны дэд хөтөлбөр”-ийг боловсруулна гэж тусгасан байдаг. Энэхүү зорилтын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах /Нийслэлийн Орон сууцны корпораци/, хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах зэрэг таван үндсэн чиглэлээр хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм.
НИТХ-ын ээлжит XVII хуралдаан Хангарьд ордны 14 давхарт 09:00 цагт болно.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 29-нд болно. Хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих тухай, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Зээлийг олгохдоо нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна. НИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцэн, баталвал Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан журамтай болох юм.

0 Сэтгэгдэл