Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолын үнэ 4-9 сая төгрөг байна
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, осол бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдээ нэгтгэж, нэг цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон.
Тэрхүү цогцолборт 11 мянга 324 ширхэг суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга байх юм. Үүнийг дагаад 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчийн авто машины зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байгаа юм.
Авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг гэж ангилна. 18 м.кв талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ дөрвөн сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м.кв, үнийн хувьд есөн сая төгрөг байхаар тооцжээ. Харин “Авто худалдааны цогцолбор” нь нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 31-ний өдрийг дуустал захиалга авч, ашигтай байрлалаа түрүүлж сонгох давуу эрх олгож байгаа бол ирэх сарын 2-ноос эхлэн тус цогцолборт үйл ажиллагаа явуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх сонирхолтой нийт иргэд, байгууллагуудаас нээлттэй захиалга авахаар болжээ. Цогцолборын эхний ээлжийн зогсоолын талбай энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Харин автомашины зогсоол болон бусад үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэд дараах зүйлсийг бүрдүүлж, “Авто худалдааны цогцолбор”-ын Улаанбаатар хот дахь салбарт хүргүүлж болох юм байна. Үүнд,
ААНБ-ын албан хүсэлт (иргэн бол өргөдөл), иргэний үнэмлэхний хуулбар (нотариат хийлгэсэн), хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариат хийлгэсэн), гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт гэх мэт авто машины бизнес эрхэлж байгаагаа нотлох бичиг баримт бүрдүүлэх аж.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, осол бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдээ нэгтгэж, нэг цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. Тэрхүү цогцолборт 11 мянга 324 ширхэг суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга байх юм. Үүнийг дагаад 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчийн авто машины зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байгаа юм.

0 Сэтгэгдэл