Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Яаралтай тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн гэр хорооллын ажлын албадын дарга нар нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.
Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах, цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн гэр хорооллын гудамжинд иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг байгуулахаар ярилцан оновчтой байршлыг тодорхойлохоор санал солилцжээ. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалт зохион байгуулж, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар боллоо.
Улаанбаатар хотын Захирагчийн гэр хорооллын ажлын албадын дарга нар нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах, цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн гэр хорооллын гудамжинд иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг байгуулахаар ярилцан оновчтой байршлыг тодорхойлохоор санал солилцжээ. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалт зохион байгуулж, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар боллоо.
0 Сэтгэгдэл
























