Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Багануурын уурхай нэмэлт хувьцаа гаргана
Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ өссөөр. Энэ онд 6.5 сая тонн нүүрс хэрэглэх судалгаа бий. Харин 2018 гэхэд 16 сая тоннд хүрэх таамаг гарчээ. Багануурын уурхай эрчим хүчний нүүрс олборлогчийн хамгийн том нь. Тус ордын нүүрсний нөөцийг 1978 онд 600 сая тонн хэмээн тогтоосон байдаг. Гэвч нэмэлт хайгуул хийж нийт нөөц нь 708 сая тонн болсон билээ. Одоо тус ордын орчимд нэмэлт хайгуул хийж олон улсын стандартын дагуу нөөцийг нь бодвол нэг тэрбум тоннд хүрэх боломж бий ажээ. Гэвч тус уурхай олборлосон зардлаасаа бага үнээр нүүрсээ зарж байгаа юм. Иймд техник технологио шинэчлэх нь байтугай эгээтэй л хаагдчихалгүй шахам ажиллаж буй. Өнөөдөр нэг тонн нүүрс олборлох зардал нь 23100 төгрөг болсон. Харин борлуулалтын үнэ нь 20500 төгрөгийн ханштай байгаа. Уурхайн тоног төхөөрөмжийн 90 хувь нь хуучирсан гэдэг. Үүнийг шинэчлэхэд 131.4 сая ам.доллар шаардлагатай аж. Хэрэв дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийж технологийг нь шинэчилвэл нэг тонн нүүрс олборлох зардал 13900 төгрөг хүртэл буурах тооцоо гарчээ. Иймээс тус уурхай энэ онд дотоодын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах болсон.
0 Сэтгэгдэл
























