Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Уран олборлолтыг эсэргүүцэн жагсав
“Босоо хөх Монгол”, “Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг 10 гаруй ТББ-ууд нэгдэн өнөөдөр Чингисийн талбайд “Street art” тайван жагсаал зохион байгуулав.
Монгол Улсад ураныг гадны компаниуд хайгуул нэрээр олборлож, хүн ард, мал амьтан, байгаль орчныг сүйтгэж байгаа үйлдлийг эсэргүүцэн дээрх жагсаалыг хийж буйгаа тэд мэдэгдлээ.
“Чингисийн Монгол” хөдөлгөөний тэргүүн Л.Доржпалам ярихдаа, “Уран хайж олборлох нэрийдлээр байгаль орчныг сүйтгэж цацрагаар хордуулж гол ус бохирдуулан амьдрах орчныг үгүй болгож байна. Тухайлбал Францын Арева группын 25 лиценз эзэмшигч “Кожеговь” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл тэнд хүн, малын ураг гажиж, төл мал хоёр толгойтой гарч, хүний тархинд хорт хавдар үүсэн нас барж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ нь химийн цацраг хор хөрсөнд шингэсэний илрэл юм. Тэндхийн уснаас хэрэглэдэг нутгийн иргэд гэр бүлээрээ хордсон баримт ч бий. Мөн малынх нь төл үхсэн талаар мэдээлэл гарсан. Тус компанийн ажилчид цэвэр ус хэрэглэдгээс үзвэл тэндхийн ус бохирдолтой гэдэг нь тодорхой юм. Харин энэ асуудлыг төр засаг буруушаан зогсоох атал харин ч уран олборлолтын ажлыг яаравчлан ахиулж буй нь байж боломгүй балмад үйлдэл хэмээн үзэж байна” гэв.
“Босоо хөх Монгол”, “Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг 10 гаруй ТББ-ууд нэгдэн өнөөдөр Чингисийн талбайд “Street art” тайван жагсаал зохион байгуулав.Монгол Улсад ураныг гадны компаниуд хайгуул нэрээр олборлож, хүн ард, мал амьтан, байгаль орчныг сүйтгэж байгаа үйлдлийг эсэргүүцэн дээрх жагсаалыг хийж буйгаа тэд мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл