Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Оршуулгын зан үйлийн журам зөрчвөл 500 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр торгоно
Монголчуудын сүсэг бишрэл, эртний зан заншлын нэг хэсэг нь оршуулах зан үйл билээ. Сүүлийн жилүүдэд оршуулах зан үйлийг цогцоор нь хийхийг санал болгодог чандарлах буяны газрууд шинээр хэд хэд ашиглалтад орсон ч монголчууд ил тавих, булш бунхан босгох зан үйл хэвээр байна. Хэдийгээр нийслэл орчимд өнөөдөр оршуулгын газарт талбай бараг үгүй болж эхнээс нь цэцэрлэгт хүрээлэн босгохоор ярьж байгаа ч монгол хүний бурхан шашны сүсэг бишрэлээс үүдэн чандарлахыг цээрлэж, булшлан оршуулах нь цөөнгүй. Зөвхөн булш бунхан босгоод зогсохгүй, газар усанд нь шингээнэ хэмээн уул усанд ил цогцос тавих ёсонг ч халаагүй учраас НИТХ-ын хуралдаанаар “ Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” хэлэлцэн баталлаа. Журмаар оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах, хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт ил шарил тавих, зөвшөөрөгдсөн газраас бусад газарт оршуулгын зан үйл зохион байгуулах, цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан аялал зуучлал, иргэдийн суурьшлын болон ногоон бүст оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүст газар олгох, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг мөн хориглохоор болсон байна.
Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.
Энэхүү журам нь оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах, хаах болон шарилыг хөдөөлүүлэх, чандарлах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлохоор тусгажээ.
Энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ногдуулах аж.
Монголчуудын сүсэг бишрэл, эртний зан заншлын нэг хэсэг нь оршуулах зан үйл билээ. Сүүлийн жилүүдэд оршуулах зан үйлийг цогцоор нь хийхийг санал болгодог чандарлах буяны газрууд шинээр хэд хэд ашиглалтад орсон ч монголчууд ил тавих, булш бунхан босгох зан үйл хэвээр байна. Хэдийгээр нийслэл орчимд өнөөдөр оршуулгын газарт талбай бараг үгүй болж эхнээс нь цэцэрлэгт хүрээлэн босгохоор ярьж байгаа ч монгол хүний бурхан шашны сүсэг бишрэлээс үүдэн чандарлахыг цээрлэж, булшлан оршуулах нь цөөнгүй. Зөвхөн булш бунхан босгоод зогсохгүй, газар усанд нь шингээнэ хэмээн уул усанд ил цогцос тавих ёсонг ч халаагүй учраас НИТХ-ын хуралдаанаар “ Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” хэлэлцэн баталлаа. Журмаар оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах, хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт ил шарил тавих, зөвшөөрөгдсөн газраас бусад газарт оршуулгын зан үйл зохион байгуулах, цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан аялал зуучлал, иргэдийн суурьшлын болон ногоон бүст оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүст газар олгох, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг мөн хориглохоор болсон байна. Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.
Энэхүү журам нь оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах, хаах болон шарилыг хөдөөлүүлэх, чандарлах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлохоор тусгажээ.
Энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ногдуулах аж.
В.Насанжаргал
0 Сэтгэгдэл
























