Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15, бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ өдөр бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн нь давхацдаг учраас 250 гаруй жилийн тэртээгээс буддын шашинт орнууд Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
Бурхан багш нирваан дүрийг олохдоо лагшин нь эрдэнийн үрэл болон цацагдаж тэр үрэл нь номын хүчээр байнга арвижсаар байсан тул буддын шашинтнууд сүсэглэж эхэлсэн учиртай гэнэ. “Дүй” буюу “цаг, “чин” буюу их гэсэн утгатай хоёр үгийг хамтатган нэрлэсэн энэ өдрийг олон улс даяар баяр болгон тэмдэглэж байх тогтоолыг НҮБ гаргаснаар энэ жил илүү өргөн тэмдэглэж байгаа юм.

Өнөөдөр монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэнлэн хийдэд ринсэл залах, маань хөгжөөх, Манал бурхны лүн залах зэрэг шашны томоохон ёслол болж хурал хурах юм. Мөн Гандан хийдээс Чингисийн талбай хүртэл “Эв нэгдэл, энэрэнгүй сэтгэл” жагсаал болно.
“Их дүйчин өдөр сүсэгтэн олон нүглийг тэвчиж, буян хурааж, итгэж биширч чадвал бурхан багштай сэтгэлээрээ, сүжгээрээ уулзаж байгаа нь тэр хэмээн Монголын бурхан шашинтны шинэ төвийн этргүүн, монголын Их хүрээ хийдийн хамба З.Санждорж хэлж байна. Түүний хэлснээр энэ өдөр лам хуваргуудаас гадна энгийн хүмүүс ч нэг өдрийн сахил авч болдог байна. Энэ нь архи уухгүй, тамхи татахгүй, хүүхдээ загнахгүй гэх мэт өөрийн чадах үйлдлээрээ андгай тавьж өөрийгөө ариусгана гэсэн үг гэнэ. Ийнхүү нэг өдөр ч гэсэн муу муухайгаас хол байснаараа амар тайван, сайн сайхан гэж юу болохыг бага ч гэсэн ойлгож цаашдаа эдгээр муу зуршлаа багасгахад нөлөөлдөг байна.
Энэ өдөр хийсэн буян хэдэн арван түмээр арвиждаг болохоор амьтай бүхнийг хайрлан хамгаалж, цагаан хоол идэхээс эхлээд 10 хар нүглийг тэвчиж буян хураацгаая.

0 Сэтгэгдэл