Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ РЭЙЛБУС ҮЙЛЧИЛНЭ
Энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоо худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон дөрвөн метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, гурван метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам болон 500 автомашины зогсоол бүхий хатуу хучилттай зам барихаар боллоо. Түүнчлэн Хүй долоон худаг руу Рэйлбус явж, Давааны өртөөг эцсийн зогсоол болгосон байна. Энэ цэгээс Хүй долоон худаг хүрэхэд хоёр км зай үлдэх бөгөөд энэ зайд хайрган түр зам хийж, цаашид наадамчдыг эко автобусаар тээвэрлэхээр төлөвлөж байна.
Харин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хөрөнгийн асуудлыг нийслэлийн төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хоёр тэрбум 450 сая төгрөгийг шийдвэрлэх тогтоол гаргажээ. Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. “Монгол наадам” цогцолборын хүрээнд, наадамчдыг эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Хүй долоон худагт шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.
Энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоо худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон дөрвөн метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, гурван метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам болон 500 автомашины зогсоол бүхий хатуу хучилттай зам барихаар боллоо. Түүнчлэн Хүй долоон худаг руу Рэйлбус явж, Давааны өртөөг эцсийн зогсоол болгосон байна. Энэ цэгээс Хүй долоон худаг хүрэхэд хоёр км зай үлдэх бөгөөд энэ зайд хайрган түр зам хийж, цаашид наадамчдыг эко автобусаар тээвэрлэхээр төлөвлөж байна. Харин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хөрөнгийн асуудлыг нийслэлийн төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хоёр тэрбум 450 сая төгрөгийг шийдвэрлэх тогтоол гаргажээ. Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. “Монгол наадам” цогцолборын хүрээнд, наадамчдыг эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Хүй долоон худагт шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
























