Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ТЭДЭНД “АЛСЫГ ХАРАХ” БОЛОМЖ ОЛГООЧ
Г.Өлзиймааг Тэмүүжин хүүгийнд анх очиход тэр найман настай байжээ. “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагынхан саажилттай энэ хүүд эрүүл мэндэд нь тустай дасгал хөдөлгөөн зааж өгөхөөр очсон нь энэ байж. Гэтэл хүү дасгал хийхээсээ өмнө л “Намайг аваад гараач” хэмээн очсон хүмүүсээс гуйн уйлжээ. Тэмүүжин хүүгийн гадаа гарах гэсэн тэр хүсэл өнөөдөр өөртэй нь ижил “хөгжлийн бэрхшээлтэй” гэх тодотголтой 180 гаруй хүүхдийг зуны нарлаг өдөр гадуур зугаалж, үеийн хүүхдүүдтэйгээ тоглож наадах үүдийг нээж өгсөн юм.
Тэр үед Тэмүүжин хүүд гар сунгасан шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганц өдөр ч гэсэн баяр хөөр бэлэглэе хэмээн Г.Өлзиймаа өөртэйгөө ижил санаа бодолтой сайн дурынхныг нэгтгэн “Хамтдаа инээмсэглэе” хэмээх буянтай үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Өнөөдрийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн хүмүүс шиг амьдарч, сурч, ажиллах орчин бүрдээгүйгээс тэд өдөр бүр хаалттай хаалганы цаана гэрээ сахин үлддэг. Мэдээж тэдэнд хүн шиг амьдрах орчин нөхцөл хэрэгтэй. Гэхдээ тэр том зүйлийг ярьж, төр засгийг шүүмжлэхээс наана бид өөрсдийнхөө гараар тэдний хүслийг биелүүлж өгөх боломжтой юм. Учир нь, тэдний хүсэл маш энгийн. Ердөө л гадагш гарч, бусадтай харилцах. Найз нөхөд, хамт олонтой болох, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх.
Тэдний яг энэ хүслийг олж харсан эгэл жирийн гурван ээж гурван жилийн өмнөөс “Хамтдаа инээмсэглэе” өдөрлөг зохион байгуулж эхэлжээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүүхдэд гадаа салхилуулж, тоглож наадахад нь туслажээ. Түүнээс хойш жил бүр өдөрлөгийнх нь цар хүрээ өргөжсөөр баярлуулах хүүхдийнх нь тоо болоод тэдэнд туслах гэсэн сайхан сэтгэлтнүүд ч нэмэгдсээр байгаа аж. Энэ жил гэхэд Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Ээлтэй ертөнц” ТББ, Ээжүүдийн бүлэг өдөрлөгийг хамтран зохион байгуулж, 180 хүүхдийг паркид тоглуулсан юм. Харин тэдэнд туслахаас тэднээс ч олон сайн дурынхан иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч хамгаалах хүн хэрэгтэй учраас тэднийг парк дээр тоглох үед нь харж хандахад туслаач хэмээн олон нийтийн сүлжээгээр зар тараахад 200 гаруй хүн сайн дураараа нэгдсэн байна.
“Facebook”-ээс энэ тухай олж мэдээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар ирсэн тэд хүүхдүүдийг тоглоомонд бууж суухад туслахаас эхлээд маш энгийн атлаа маш чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
Санаачилсан үйл хэрэг нь олон арван хүүхдэд баяр баясгалан бэлэглэж байгаа Г.Өлзиймаагаас сэтгэгдлийг нь сонсоход “Хүмүүс энэ хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд л хамгийн хэрэгтэй гэж боддог байх. Гэхдээ тийм биш. Тэдэнд хамгийн чухал зүйл нь хүмүүстэй харилцах, гэрээсээ гарах, нийгэмших үйл явц байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь гэрээсээ гардаггүй, бусадтай харилцдаггүй нь эргээд тэднийг хөгжихөд нь саад болдог. Ийм хүүхдүүдэд гадагш гарч, үе тэнгийнхэн дундаа тоглож наадах нь их чухал.
Тиймээс тэднийг нийгэмшүүлж, нийгэмд ийм хүүхдүүд байдаг, бид нараас ялгаагүй, зүгээр л жаахан өөр гэдгийг бусад хүмүүст ойлгуулахыг зорьж өдөрлөгөө зохион байгуулдаг. Өндөр, нам, тарган, туранхай хүмүүсийг хараад бид цочирддоггүйтэй адил эдгээр хүүхдийг зүгээр энгийн хүүхэд гэж хараасай гэж хүсч байна” гэсэн юм.
Түүний зохион байгуулсан өдөрлөгт өнөөх Тэмүүжин хүү ч иржээ. Харин тэр одоо 16 нас хүрсэн том хүү болжээ. Өөрийнхөө хамгийн дуртай алсыг харагчид суугаад баяр хөөртэй яваа түүн шиг олон зуу, олон мянган хүүхдэд “Алсыг харах” боломж ахин дахин олгохсон.
Г.Өлзиймааг Тэмүүжин хүүгийнд анх очиход тэр найман настай байжээ. “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагынхан саажилттай энэ хүүд эрүүл мэндэд нь тустай дасгал хөдөлгөөн зааж өгөхөөр очсон нь энэ байж. Гэтэл хүү дасгал хийхээсээ өмнө л “Намайг аваад гараач” хэмээн очсон хүмүүсээс гуйн уйлжээ. Тэмүүжин хүүгийн гадаа гарах гэсэн тэр хүсэл өнөөдөр өөртэй нь ижил “хөгжлийн бэрхшээлтэй” гэх тодотголтой 180 гаруй хүүхдийг зуны нарлаг өдөр гадуур зугаалж, үеийн хүүхдүүдтэйгээ тоглож наадах үүдийг нээж өгсөн юм. Тэр үед Тэмүүжин хүүд гар сунгасан шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганц өдөр ч гэсэн баяр хөөр бэлэглэе хэмээн Г.Өлзиймаа өөртэйгөө ижил санаа бодолтой сайн дурынхныг нэгтгэн “Хамтдаа инээмсэглэе” хэмээх буянтай үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Өнөөдрийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн хүмүүс шиг амьдарч, сурч, ажиллах орчин бүрдээгүйгээс тэд өдөр бүр хаалттай хаалганы цаана гэрээ сахин үлддэг. Мэдээж тэдэнд хүн шиг амьдрах орчин нөхцөл хэрэгтэй. Гэхдээ тэр том зүйлийг ярьж, төр засгийг шүүмжлэхээс наана бид өөрсдийнхөө гараар тэдний хүслийг биелүүлж өгөх боломжтой юм. Учир нь, тэдний хүсэл маш энгийн. Ердөө л гадагш гарч, бусадтай харилцах. Найз нөхөд, хамт олонтой болох, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх.
Тэдний яг энэ хүслийг олж харсан эгэл жирийн гурван ээж гурван жилийн өмнөөс “Хамтдаа инээмсэглэе” өдөрлөг зохион байгуулж эхэлжээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүүхдэд гадаа салхилуулж, тоглож наадахад нь туслажээ. Түүнээс хойш жил бүр өдөрлөгийнх нь цар хүрээ өргөжсөөр баярлуулах хүүхдийнх нь тоо болоод тэдэнд туслах гэсэн сайхан сэтгэлтнүүд ч нэмэгдсээр байгаа аж. Энэ жил гэхэд Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Ээлтэй ертөнц” ТББ, Ээжүүдийн бүлэг өдөрлөгийг хамтран зохион байгуулж, 180 хүүхдийг паркид тоглуулсан юм. Харин тэдэнд туслахаас тэднээс ч олон сайн дурынхан иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч хамгаалах хүн хэрэгтэй учраас тэднийг парк дээр тоглох үед нь харж хандахад туслаач хэмээн олон нийтийн сүлжээгээр зар тараахад 200 гаруй хүн сайн дураараа нэгдсэн байна.
“Facebook”-ээс энэ тухай олж мэдээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар ирсэн тэд хүүхдүүдийг тоглоомонд бууж суухад туслахаас эхлээд маш энгийн атлаа маш чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
Санаачилсан үйл хэрэг нь олон арван хүүхдэд баяр баясгалан бэлэглэж байгаа Г.Өлзиймаагаас сэтгэгдлийг нь сонсоход “Хүмүүс энэ хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд л хамгийн хэрэгтэй гэж боддог байх. Гэхдээ тийм биш. Тэдэнд хамгийн чухал зүйл нь хүмүүстэй харилцах, гэрээсээ гарах, нийгэмших үйл явц байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь гэрээсээ гардаггүй, бусадтай харилцдаггүй нь эргээд тэднийг хөгжихөд нь саад болдог. Ийм хүүхдүүдэд гадагш гарч, үе тэнгийнхэн дундаа тоглож наадах нь их чухал.
Тиймээс тэднийг нийгэмшүүлж, нийгэмд ийм хүүхдүүд байдаг, бид нараас ялгаагүй, зүгээр л жаахан өөр гэдгийг бусад хүмүүст ойлгуулахыг зорьж өдөрлөгөө зохион байгуулдаг. Өндөр, нам, тарган, туранхай хүмүүсийг хараад бид цочирддоггүйтэй адил эдгээр хүүхдийг зүгээр энгийн хүүхэд гэж хараасай гэж хүсч байна” гэсэн юм.
Түүний зохион байгуулсан өдөрлөгт өнөөх Тэмүүжин хүү ч иржээ. Харин тэр одоо 16 нас хүрсэн том хүү болжээ. Өөрийнхөө хамгийн дуртай алсыг харагчид суугаад баяр хөөртэй яваа түүн шиг олон зуу, олон мянган хүүхдэд “Алсыг харах” боломж ахин дахин олгохсон.
Б.Одончимэг, Ж.Лхагвасүрэн
0 Сэтгэгдэл
























