ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
3 настай охиныг нүүрэндээ сорвитой гэж KFC зоогийн газраас хөөж гаргажээ
Mes zasliin ni mungiig naad teneguudeer ni garguulah heregtei. Evii dee
Uudgui ***** ve huurhii ohin haramsaltai bna
Harin ch bolson yum bishuu teneguud tolgoidoo buluu huraajee odoo mes zasliin buh mongiig nohoinii ezen kfc 2r toluul ura ura
Новшийн янкууд
Нохойд бариулсны улмаас нүүрэндээ сорвитой болсон гурван настай охиныг Америк дахь KFC-ийн нэгэн зоогийн газар үйлчлэлгүй хөөж гаргажээ.

Гурван настай Виктория Уилчер өвөөгийндөө зочилж очиход нь гурван нохой дайрч охиныг урсан юм байна. Хөөрхий охин баруун нүдгүй болж, дээд доод уруул нь урагдан хамар нь ч бас гэмтжээ. “Охины минь нүүрний баруун хэсэг бүхэлдээ гэмтсэн. Олон удаа мэс засал хийлгэсэнч одоо тэр толинд харахыг ч хүсдэггүй. Бид тэр өдөр эмчид очоод буцаж байсан юм. Бид хоёр эмнэлэгт удсан болохоор Виктория өлсөөд гэхээр нь KFC-ийн зоогийн газарт орсон. Бид цай, төмсний чанамал захиалсан. Тэр бас өөрөө ууж чаддаггүй болохоор би гуурс авахаар явах үед хоол зөөгч ирээд охиныг минь эндээс яв, үйлчлүүлэгчид царайнаас чинь айж байна гэсэн байна” хэмээн охины эмээ ярьжээ. Тэр бас “Охин маань ердөө гуравхан настай, гадаад төрхөөсөө ч ичдэг. Гэхдээ энэ чинь түүний буруу биш шүү дээ. Бяцхан хүүхдэд ингэж хандаж болохгүй шүү дээ” гэжээ.
Эмээгийнх нь хэлснээр бол охин бүхнийг ойлгоод гэртээ харих замын турш уйлж явсан гэнэ. Хэвлэлийн мэдээлснээр бол KFC зоогийн газрын ажилтныг шалгаж эхэлсэн байна. “Үйлчлүүлэгчид ингэж хүндэтгэлгүй хандсаных нь төлөө бид хатуу хариуцлага тооцно. Одоогоор шалгаж байна, гэхдээ бяцхан охин, тэдний гэр бүлийнхний төлөө бид бололцоотой бүхнийг хийнэ” гэж зоогийн газрын төлөөлөгч хэлсэн байна.
Виктория охин одоо дахиад хэд хэдэн мэс засалд орох юм байна.

0 Сэтгэгдэл
oogii
Hudlaa bailgui dee. Eh uusver ni yu ve.
2014.06.16
2014.06.16
2014.06.16
2014.06.15
2014.06.15