ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Европын холбоонд элсвэл аюултай шүү гэж Орос Молдавыг айлгаж байна
Молдав улс Европын холбоонд нэгдэх юм бол эрсдэлтэй шүү хэмээн Орос урьдчилан сануулсныг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Лихачев мэдэгдсэн байна. “Молдавын өмнө Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Европын холбоо гэсэн хоёр сонголт байна. Хэрэв тэд Европын тогтолцоог сонговол Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд үгүй гэсэн үг. Бид энэ санаагаа хэлсэн ч молдавын нөхөд маань үүнээс зайлсхийж болно гэж байна” хэмээн Лихачев хэлжээ.
Молдав улс Европын холбоонд нэгдэх тухай гарын үсэг зурах хоёр талын зөвлөлдөөн өнгөрсөн долоо хоногт Кишиневт болж зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Оросын албаны хүмүүс энэ тухайд Молдавын улстөрийн сонголт нь Орост огт хамаагүй бөгөөд зөвхөн Орос, Молдав хоёрын үүрэх эдийн засгийн эрсдлийн тухай ярьж байна хэмээн тайлбарлаж байна.
Оросын тал Европын холбооны төлөөлөгчийг байлцуулан, цаашид учирч болох эрсдлийн талаар гурван талын зөвлөлдөөн зохион байгуулах санал молдавын түншүүддээ тавьж байна.
za ingeed Moldav duusaa, oros odoo tsereg oruulaad l bugdiig hyadchihna daa
Молдав улс Европын холбоонд нэгдэх юм бол эрсдэлтэй шүү хэмээн Орос урьдчилан сануулсныг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Лихачев мэдэгдсэн байна. “Молдавын өмнө Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Европын холбоо гэсэн хоёр сонголт байна. Хэрэв тэд Европын тогтолцоог сонговол Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд үгүй гэсэн үг. Бид энэ санаагаа хэлсэн ч молдавын нөхөд маань үүнээс зайлсхийж болно гэж байна” хэмээн Лихачев хэлжээ. Молдав улс Европын холбоонд нэгдэх тухай гарын үсэг зурах хоёр талын зөвлөлдөөн өнгөрсөн долоо хоногт Кишиневт болж зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Оросын албаны хүмүүс энэ тухайд Молдавын улстөрийн сонголт нь Орост огт хамаагүй бөгөөд зөвхөн Орос, Молдав хоёрын үүрэх эдийн засгийн эрсдлийн тухай ярьж байна хэмээн тайлбарлаж байна.
Оросын тал Европын холбооны төлөөлөгчийг байлцуулан, цаашид учирч болох эрсдлийн талаар гурван талын зөвлөлдөөн зохион байгуулах санал молдавын түншүүддээ тавьж байна.
0 Сэтгэгдэл
2014.06.16
























