ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Хятадад гурван хүнийг цаазлах ялаар шийтгэлээ
2013 оны аравдугаар сард Бээжингийн Тяньаньмэний талбайд халдлага хийж таван хүний аминд хүрсэн гэж Хятадын шүүх гурван эрэгтэйд цаазаар авах ял оноолоо.
Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр цаазын ял авсан хүний хоёр нь Дорнод Туркестаны уугуул, лалын шашны суннит урсгалын шүтлэгт уйгур үндэстэн юм байна.
Сүүлийн жилүүдэд уйгурын салан тусгаарлагчдын янз бүрийн халдлага үйлдэлд хятадын эрх баригчид нэлээд хатуу хариуцлага тооцож байгаа юм гэж интерфакс агентлаг дамжуулжээ.
Энэ гурван хүнээс гадна нэг эрэгтэйг бүх насаар нь хорих, дөрвөн хүнийг 5-20 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
2013 оны аравдугаар сарын 28-ны өдөр Тяньаньмэний талбайд автомашин дэлбэлсний уршгаар таван хүн амь үрэгдэж, 38 хүн шархадсан юм. Автомашин төв талбай руу орж, хятадын эзэн хааны ордон музейн цогцолбор “Гугун”-ы үүдэн тушаа олон хүнтэй газар очоод дэлбэрч шатсан юм. Цагдаагийн газрын мэдээлснээр энэ машиныг шинжааны хязгаарын Усмен Хасан гэгч жолоодож очжээ. Машин дэлбэрэх үед тэнд түүний эхнэр, ээж нь байсан гэнэ.
Цагдаагийнхан машинаас савтай бензин, хоёр хутга, төмөр ташуур, хядлага сурталчилсан бичээс бүхий далбаа олжээ. Цагдаа нар бас сэжигтэн уйгуруудын амьдарч байсан байрнаас “жихад”-ын туг, хутга олсон гэдэг.
2013 оны аравдугаар сард Бээжингийн Тяньаньмэний талбайд халдлага хийж таван хүний аминд хүрсэн гэж Хятадын шүүх гурван эрэгтэйд цаазаар авах ял оноолоо. Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр цаазын ял авсан хүний хоёр нь Дорнод Туркестаны уугуул, лалын шашны суннит урсгалын шүтлэгт уйгур үндэстэн юм байна.

0 Сэтгэгдэл