ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
General Motors зах зээлээс 3,3 сая авто машинаа эргүүлэн татна

Америкийн авто машин үйлдвэрлэлийн General Motors концерн асаах төхөөргийн гэмтэлтэй гэсэн шалтгаанаар АНУ-ын зах зээлээс 3,36 сая автомашинаа эргүүлэн татах болсноо даваа гарагт зарлалаа гэж Франс Пресс агентлаг дамжууллаа. Зургадугаар сарын эхээр энэ концерн автомашинуудад гологдол гарч байгаатай холбоотойгоор дэд ерөнхийлөгч болон хэд хэдэн ажилтнаа ажлаас халсан юм. Үүний өмнө концерн 2,6 сая машинаа зах зээлээс эргүүлэн татаж байжээ. Эдний үйлдвэрлэсэн автомашины ослоос болж хамгийн багаар бодоход 13 хүн осолдож байсан юм. Дээр дурдсан 3,3 сая машинаас гадна бас 165 мянган машиныг өөр гэмтлийн улмаас буцаан татах юм байна. General Motors бас өөрийн нь үйлдвэрлэсэн гэмтэлтэй машинаас болж осолд орж нэрвэгдсэн хүмүүст нөхөн төлбөр олгох сан байгуулж байгаагаа зарласан юм. Шинжээчид энэ нөхөн төлбөрийн сангийн хөрөнгө 1,5 тэрбум доллар болсон гэж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл