ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Шалны модоор зэвсэглэсэн цэвэрлэгч банк дээрэмджээ
ОХУ-ын Новороссийск хотноо цэвэрлэгч бүсгүй зээлээ төлөхийн тулд шалны модоор зэвсэглэн банкнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Эмэгтэй банкны салбарын бүхий л шалыг савангаар норгоод ажиглалтын камерыг шалны модоор цохиж гэмтээгээд мөнгө авч хогийн саванд хийн гарч одсон байна гэж “Вести.ru сайт мэдээлжээ.
Банкинд өдөр бүр цэвэрлэгээ хийдэг бүсгүй нэг удаа мөнгө хадгалах саванд 50-тын дэвсгэрээр багласан 5000 орчим рубль байхыг олж харсан гэнэ. “Эмэгтэй хадгалах байранд ажиглалтын камер байрлуулсныг мэдсэн. Тэгээд шалны модоор түүнийг цохиж гэмтээсэн. Хулгайлсан мөнгөө хогийн уутанд хийгээд гарч явсан байна” гэж Краснодарын хязгаарын ДЯЯ-ны удирдах газрын мэдээлэлд бичсэн байна.
Банкныхан хулгай орсныг нэлээд хожуу мэдэж цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчид өөр камерын бичлэгийг шүүж үзээд цэвэрлэгч эмэгтэй хулгай хийснийг нэг их төвөггүй тогтоосон байна. Тэгээд ч хэргийн газарт эмэгтэйн хурууны хээ болон гутлын мөр үлдсэн байж. Сэжигтэн эмэгтэй зээлээ төлөхийн тулд хулгай хийснээ ч хүлээсэн байна.
ОХУ-ын Новороссийск хотноо цэвэрлэгч бүсгүй зээлээ төлөхийн тулд шалны модоор зэвсэглэн банкнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Эмэгтэй банкны салбарын бүхий л шалыг савангаар норгоод ажиглалтын камерыг шалны модоор цохиж гэмтээгээд мөнгө авч хогийн саванд хийн гарч одсон байна гэж “Вести.ru сайт мэдээлжээ. Банкинд өдөр бүр цэвэрлэгээ хийдэг бүсгүй нэг удаа мөнгө хадгалах саванд 50-тын дэвсгэрээр багласан 5000 орчим рубль байхыг олж харсан гэнэ. “Эмэгтэй хадгалах байранд ажиглалтын камер байрлуулсныг мэдсэн. Тэгээд шалны модоор түүнийг цохиж гэмтээсэн. Хулгайлсан мөнгөө хогийн уутанд хийгээд гарч явсан байна” гэж Краснодарын хязгаарын ДЯЯ-ны удирдах газрын мэдээлэлд бичсэн байна.
Банкныхан хулгай орсныг нэлээд хожуу мэдэж цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчид өөр камерын бичлэгийг шүүж үзээд цэвэрлэгч эмэгтэй хулгай хийснийг нэг их төвөггүй тогтоосон байна. Тэгээд ч хэргийн газарт эмэгтэйн хурууны хээ болон гутлын мөр үлдсэн байж. Сэжигтэн эмэгтэй зээлээ төлөхийн тулд хулгай хийснээ ч хүлээсэн байна.
0 Сэтгэгдэл
























