Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“МИАТ” ФРАНКФУРТЫН ЧИГЛЭЛД НИСНЭ
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани ХБНГУ-ын Франкфурт хот руу энэ сарны 19-нд “Б767-300ER” онгоцоор шууд нислэг үйлдэх гэж байна. “МИАТ”-ТӨХК-ийн агаарын хөлөг Улаанбаатарын цагаар 10:15-д хөөрч Германы цагаар 13:00-т Франкфурт хотын “Frankfurt Main” олон улсын нисэх буудалд газардах юм.
Франкфуртын олон улсын нисэх буудал нь дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой бөгөөд транзит танхимтай учир дамжин нислэг хийж байгаа иргэдэд визтэй холбоотой чирэгдэл гарахгүй юм байна.
Шинэчлэлийн Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх“-ээр тусгасан. Иймээс “МИАТ” ТӨХК Засгийн газрын хөтөлбөр болон компанийнхаа Ази, Европийн чиглэлийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд Герман улсын метрополис хот Франкфурт руу шууд нислэгийн шинэ чиглэлээ ийнхүү нээж байна.
Дашрамд дурдахад тус компани Франкфуртын чиглэлийн эхний таван нислэгийн тийзээ хямдралтай үнээр борлуулж, анхны нислэгийн зорчигчдодоо гарын бэлэг өгөх гэнэ.
“МИАТ” ТӨХК Европ тив рүү нислэгийн давтамж, чиглэлээ ийнхүү нэмэгдүүлснээр аялал жуулчлалын цагаар онгоцны суудал олддоггүй, нислэгийн тийз үнэтэй, шууд нислэггүй учраас хугацаа алддаг зэрэг асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэх юм.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани ХБНГУ-ын Франкфурт хот руу энэ сарны 19-нд “Б767-300ER” онгоцоор шууд нислэг үйлдэх гэж байна. “МИАТ”-ТӨХК-ийн агаарын хөлөг Улаанбаатарын цагаар 10:15-д хөөрч Германы цагаар 13:00-т Франкфурт хотын “Frankfurt Main” олон улсын нисэх буудалд газардах юм. Франкфуртын олон улсын нисэх буудал нь дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой бөгөөд транзит танхимтай учир дамжин нислэг хийж байгаа иргэдэд визтэй холбоотой чирэгдэл гарахгүй юм байна.
Шинэчлэлийн Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх“-ээр тусгасан. Иймээс “МИАТ” ТӨХК Засгийн газрын хөтөлбөр болон компанийнхаа Ази, Европийн чиглэлийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд Герман улсын метрополис хот Франкфурт руу шууд нислэгийн шинэ чиглэлээ ийнхүү нээж байна.
Дашрамд дурдахад тус компани Франкфуртын чиглэлийн эхний таван нислэгийн тийзээ хямдралтай үнээр борлуулж, анхны нислэгийн зорчигчдодоо гарын бэлэг өгөх гэнэ.
“МИАТ” ТӨХК Европ тив рүү нислэгийн давтамж, чиглэлээ ийнхүү нэмэгдүүлснээр аялал жуулчлалын цагаар онгоцны суудал олддоггүй, нислэгийн тийз үнэтэй, шууд нислэггүй учраас хугацаа алддаг зэрэг асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэх юм.
0 Сэтгэгдэл
Unshigch
Bayar xurgie.Amjilt xusie.
2014.06.18
























