ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Бухенвальдын хорих лагерийн хянагч байсан эрийг АНУ-д баривчиллаа
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашист германы Освенцим, Бухенвальдын бөөнөөр хорих лагерьт хянагчаар ажиллаж 200 мянга орчим еврей иргэнийг алахад оролцсон хэрэгт сэжиглэн америкийн Филаделфи хотын иргэн 89 настай Йохан Брайерыг АНУ-ын хууль сахиулагчид баривчилсан байна.
Түүний хэргийг сонсох анхны хуралдаан Филаделфийн шүүхэд энэ 18-ны өдөр болж барьцаагаар суллах нөхцөлгүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин түүний өмгөөлөгч нь нас өндөр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн байдлаас болоод шоронд хоригдох боломжгүй гэж байгаа гэнэ.
Йохен Брайерын АНУ-д амьдарч байсан байшин
Тухайн үеийн Чехословакт төрж 17 насандаа СС-д элссэн Байер өөрөө болохоор хорих лагерьт хянагч байсан ч гэсэн еврейчүүдийг алах хэрэгт шууд гар бие оролцоогүй гэж баталж байгаа юм байна. 1952 онд АНУ-д цагаачилж гарсан түүнийг 1992 онд америкийн Хуульзүйн яам нацистуудтай холбоотой байсан гэж буруутгасан ч удаан үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгож, АНУ-д үлдээсэн юм байна.
Харин Германы Вайден хотын прокурорын газар Байерыг мөрдөөд түүнийг баривчлах шийдвэр гаргажээ.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашист германы Освенцим, Бухенвальдын бөөнөөр хорих лагерьт хянагчаар ажиллаж 200 мянга орчим еврей иргэнийг алахад оролцсон хэрэгт сэжиглэн америкийн Филаделфи хотын иргэн 89 настай Йохан Брайерыг АНУ-ын хууль сахиулагчид баривчилсан байна. Түүний хэргийг сонсох анхны хуралдаан Филаделфийн шүүхэд энэ 18-ны өдөр болж барьцаагаар суллах нөхцөлгүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин түүний өмгөөлөгч нь нас өндөр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн байдлаас болоод шоронд хоригдох боломжгүй гэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл