ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Өмнөд Солонгосын хилчин нөхдөө буудаж алаад оргожээ
Өмнөд Солонгосын хилийн цэргийн 23 настай түрүүч Им хамт алба хааж байсан нөхдөө буудсаны улмаас 5 хүн амь алдаж өөр долоон хүн шархадсан хэрэг гарчээ. Өмнөдийн “Ренхап” агентлагийн мэдээлснээр бол энэ гэмт хэрэг хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн ойролцоо байдаг бага сургуулийн дэргэд гарсан байна.
Хэрэг гарсны дараа зэвсэглэсэн этгээдийг цэргүүд бүслэн хааж буудалцах үеэр бас нэг офицер шархаджээ. Цэргийнхэн гэмт этгээдтэй хэлэлцээ хийхийг оролдсон ч өөдөөс нь буудаж хариу барьж буудаад зэвсгээ аван оргож нуугдсан байна. Ойролцоо орон сууцны барилгууд байсан ч оршин суугчид гэрээсээ гарахгүй байснаар өртөж гэмтээгүй гэнэ.
Одоо тодорхой болж байгаагаар бол тэр түрүүч харуулаас бууж ирмэгцээ нөхдийнхөө дунд гар бөмбөг хаяад, дараа нь автомат буугаар гал нээж 10 гаруй сумаар бууджээ. Түүнд 60 сумтай К-2 автомат винтов байсан гэнэ.
Их сургуулийн нэгдүгээр курсээс татагдсан Имд цэргээс халагдахад ердөө гуравхан сар үлдээд байжээ.
Даваа гарагийн өглөөгүүр Өмнөд Солонгосын Батлах хамгаалах яам болсон үйл явдалтай холбогдуулан талийгаачдын ар гэрт эмгэнэл илэрхийлэн, ард түмнээсээ уучлал гуйсан байна.
Өмнөд Солонгосын хилийн цэргийн 23 настай түрүүч Им хамт алба хааж байсан нөхдөө буудсаны улмаас 5 хүн амь алдаж өөр долоон хүн шархадсан хэрэг гарчээ. Өмнөдийн “Ренхап” агентлагийн мэдээлснээр бол энэ гэмт хэрэг хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн ойролцоо байдаг бага сургуулийн дэргэд гарсан байна. Хэрэг гарсны дараа зэвсэглэсэн этгээдийг цэргүүд бүслэн хааж буудалцах үеэр бас нэг офицер шархаджээ. Цэргийнхэн гэмт этгээдтэй хэлэлцээ хийхийг оролдсон ч өөдөөс нь буудаж хариу барьж буудаад зэвсгээ аван оргож нуугдсан байна. Ойролцоо орон сууцны барилгууд байсан ч оршин суугчид гэрээсээ гарахгүй байснаар өртөж гэмтээгүй гэнэ.
Одоо тодорхой болж байгаагаар бол тэр түрүүч харуулаас бууж ирмэгцээ нөхдийнхөө дунд гар бөмбөг хаяад, дараа нь автомат буугаар гал нээж 10 гаруй сумаар бууджээ. Түүнд 60 сумтай К-2 автомат винтов байсан гэнэ.
Их сургуулийн нэгдүгээр курсээс татагдсан Имд цэргээс халагдахад ердөө гуравхан сар үлдээд байжээ.
Даваа гарагийн өглөөгүүр Өмнөд Солонгосын Батлах хамгаалах яам болсон үйл явдалтай холбогдуулан талийгаачдын ар гэрт эмгэнэл илэрхийлэн, ард түмнээсээ уучлал гуйсан байна.
0 Сэтгэгдэл
1111
Урин дулаан зуны цаг ирж та бүхэн амралт, зугаалга, аялалаар явах гэж байна уу? Хэрэв тийм бол жуулчны бааз болон аялал зугаалга, ангийн хэрэгслийн талаарх мэдээллээ Аяны лавлах 1900 1973-аас лавлаарай.
2014.06.23
























