Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраа дэмжсэн гей-парад Киевт эхэллээ
Украины өнөөгийн Засгийн газрыг дэмжиж оросыг эсэргүүцсэн гей-парад нийслэл Киевт эхэллээ. Ижил хүйстнүүдийн ЛГТБ байгууллагаас зохион байгуулж байгаа Олон улсын форум-наадам “Киевпрайд-2014” өчигдрөөс долдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм. “Бидний ижил хүйстнүүд  эх орон нэгтнүүддээ нэгдсэн хүчирхэг Украин улсаа Европын холбоотой нягт хамтын ажиллагаатай байхын төлөө  байна гэдгээ ойлгуулах гэсэн юм” хэмээн Бүх украины ЛГТБ байгууллага “Гей-альянс Украин”-ы тэргүүн Тарас Карасийчук хэлжээ.

Харин Украины үнэн алдартны сүм энэ парадыг түдгэлзүүлэх санал тавьсан ч Киевийн эрх баригчид ийм боломж байхгүй гэсэн хариу өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан