Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Наадмаар тав хоног амарна
УИХ-ын чуулганы мягмар гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амрах тухай асуудлыг авч хэлэлцэн баталлаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль буюу наадмаар тав хоног амрах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, “10–ны өдөр ажил хийдэг хүн байдаг юм уу, энэ өдөр амралтад орж байгаа юу” гэсэн асуултыг тавьсан. Байнгын хорооны дарга А.Бакей, “11-нээс эхлээд тав хоног амарна. 10-ны өдөр амрах тухай асуудал байнгын хорооны хуралдаан дээр яригдаагүй” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин амралтын өдрүүдийн тоо нэмэгдсээр байгааг байнгын хороо юу гэж үзэж байгааг тодруулав. Ө.Энхтүвшин гишүүний асуултад байнгын хорооны дарга А.Бакей, “Энэ асуудал яригдсан. Жилийн 365 хоногийн ажил амралтын зохистой харьцааг судлах нь зүйтэй гэж үзсэн” гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, “Тав хоногийн амралтыг нэмж хасах тухайд ярих гээгүй. Манай улс ажлын нэг өдөр хичнээн хэмжээний төгрөгийн бүтээмжтэй байдаг, Алдаж байгаа хөдөлмөрөө ажиллагааны цагийг нэмэгдүүлэх байдлаар нөхөөд байна уу эль эсвэл хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөөд байна уу” хэмээн тодруулсан. Энэ асуултын хариуд А.Бакей дарга “Ажлын өдрөөс амралтын өдөрт шилжихэд нэг өдөрт хичнээн бүтээмж бүхий үйл ажиллагаа алдагдаж байгаа тухай судалгаа одоогоор алга байна. Энэ талаар судлах нь зөв зүйтэй юм” гэв. Ингээд гишүүд асуулт асууж, сонирхсон асуудлаа тодруулсаны дараагаар санал хураалт явуулахад 63.8 хувийн саналаар хуулийн төслийг дэмжив.
УИХ-ын чуулганы мягмар гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амрах тухай асуудлыг авч хэлэлцэн баталлаа.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль буюу наадмаар тав хоног амрах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, “10–ны өдөр ажил хийдэг хүн байдаг юм уу, энэ өдөр амралтад орж байгаа юу” гэсэн асуултыг тавьсан. Байнгын хорооны дарга А.Бакей, “11-нээс эхлээд тав хоног амарна. 10-ны өдөр амрах тухай асуудал байнгын хорооны хуралдаан дээр яригдаагүй” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин амралтын өдрүүдийн тоо нэмэгдсээр байгааг байнгын хороо юу гэж үзэж байгааг тодруулав. Ө.Энхтүвшин гишүүний асуултад байнгын хорооны дарга А.Бакей, “Энэ асуудал яригдсан. Жилийн 365 хоногийн ажил амралтын зохистой харьцааг судлах нь зүйтэй гэж үзсэн” гэсэн хариултыг өглөө.

0 Сэтгэгдэл