Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хуучны орон сууцны барилгуудын аюулгүй байдлыг шалгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны
барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох
үзлэг шалгалт эхлээд байна.
Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран явуулж байгаа юм.
Нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах бол нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм.
Эрх бүхий албан тушаалтан энэхүү шалгалтыг хийж байгаа учраас СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн конторууд шалгалт зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэнд туслаж, мэдээ мэдээллээр хангах шаардалгатай бөгөөд иргэдийг ч энэхүү ажилд идвэхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.
Шалгалтын эцсийн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны
барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох
үзлэг шалгалт эхлээд байна.Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран явуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл