Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
”Ялалтын дөл” тойрон аялалд оролцоорой

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл" залуучуудын 4 дэх удаагийн тойрон аялал энэ сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тойрон аялал нь хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх мөн залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготой аж. Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол хүртэл нийт 5500 км замыг туулах бөгөөд Оросын 75, Монголын 75-н залуу оролцох юм. Монголын талаас оролцох 75 залууг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна. Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ. Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой шалгуураар сонгох аж. Тус аялалд оролцохыг хүссэн залуус http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалт энэ 8-р сарын 1-ээс эхлэх ажээ.

0 Сэтгэгдэл