Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хөдөлгөөнд оролцож буй авто машины 30-40 хувийг зорилгогүй сэлгүүцэгчид унадаг гэнэ
Хотын төв замд түгжрэлийн бүсийн хязгаар тогтоож, тээврийн хэрэгслийг төлбөртэй зорчуулах тухай журам боловсруулагдаад байгаа. Энэхүү асуудлыг хотын удирдлагууд энэ сарын 13-ны өдөр хэлэлцэнэ. Хэрэв боловсруулсан журмыг НИТХ-ын тэргүүлэгчид баталвал, Баруун дөрвөн замаас Бөхийн өргөө, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар зэрэг замаар зорчиход тээврийн хэрэгслүүд 40-50 мянган төгрөг төлөх юм. Тэд энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээнд багтааж байгаа бөгөөд зайлшгүй дээрх арга хэмжээг авах үндэслэлийг ч тайлбарлаж байгаа юм. Гэвч Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр дээрх шалтгаануудын дунд “Иргэд хот дотор автомашинаа хөлөглөн зорилгогүй сэлгүүцдэг” гэсэн шалтгаан байгаа талаар мэдээллийн сайтад ярилцлага өгчээ. Тодруулбал, тэрбээр eagle.mn сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Замын цагдаа, Нийтийн тээвэр, Авто замын газраас ирж байгаа дүн мэдээгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцэж байна гэсэн тоо баримт байдаг” гэжээ. Бид үнэхээр ийм судалгаа байдаг эсэхийг асуухаар ЦЕГ-ын Замын цагдаагийн газартай холбогдоход “Ийм судалгаа байхгүй. Хаанаас хийсэн ямар судалгаа ашиглаж ингэж ярьсныг мэдэхгүй” гэсэн юм. Тэгэхээр түүний түшиглэж ярьсан тоо баримт үнэн эсэх нь эргэлзээтэй. Юутай ч жолооч нар замын хөдөлгөөнд ямар зорилгоор оролцож байгаа нь хотын удирдлагуудад хамаатай байдаг бололтой.
ENE ***** uy geed ***** baina aa!!!! Tegeed yaj amdrah um be....Selbiin guurnii shavar ARSLAN

0 Сэтгэгдэл
2016.04.26