Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Ц.Мянганбаярыг торгожээ
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс "Монгол газар" ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.
Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн 201315000340 дугаартай яллагдагч Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаль орчинд нийт 378.087.860 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 6 дугаар сарын 19-нд харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлээд байсан юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс "Монгол газар" ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн 201315000340 дугаартай яллагдагч Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаль орчинд нийт 378.087.860 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 6 дугаар сарын 19-нд харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлээд байсан юм.
0 Сэтгэгдэл
























