Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Нийтийн тээврийн 3 компанийг нэгтгэх шийдвэр гарлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар санал боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар, "Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний хувьд хэд хэдэн давуу тал бий болох юм байна. Тухайлбал, салбаруудын тээвэрлэлт, үйлчилгээний хэсгийн бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулснаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар сайжран, ажиллагсдын тоо өөрчлөгдөхгүй, нэгтгэлийн хөдөлмөр зохион байгуулалт оновчтой болж, байгууллагын чадавхийг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн үйлчлэх чиглэлүүдийг дахин төлөвлөснөөр тээврийн хэрэгслийн сул гүйлт жилдээ дунджаар 127 000 км-ээр багасч, эдийн засгийн үр ашиг дээшилэхээс гадна автобусны хүлээгдлийн хугацаа 2-4 минутаар багасана гэж тооцсон байна. Цаашлаад нийтийн зорчигч тээвэрт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, чиглэлүүдийг өөрчлөх, нэгтгэн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн сул гүйлтийг багасгахад хялбар болно гэж албаныхан онцолж байв.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл