Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
45 эмийн жор алдаатай бичигдсэн байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 31 эм хангамжийн үйлдвэрүүд болон эмийн сангуудад шалгалт явуулжээ.
Хяналт шалгалтаар эм хангамжийн байгууллагууд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч нь тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй импортын болон дотоодын эмийн үйлдвэрийн эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилдэг болох нь тогтоогджээ. Мөн эмийн сангууд нь аль нэгэн эмийн санд найруулан бэлдсэн эм, бэлдмэлийг бусад эмийн сангуудад түгээж улмаар тогтвортой байдал нь бүрэн судлагдаагүй, хүчинтэй хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг нийтлэг дутагдал их илэрсэн байна.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм буюу Фенобарбитал гэх мэтийн эм зарж байсан 15 эмийн санг олж тогтоожээ. Өөр нэгэн ноцтой дутагдал илэрсэн нь жор бичилтийн талаар эм баригч нар мэргэжлийн алдаа гаргадаг болох нь батлагдсан байна. Тухайлбал, 81 жорыг шалгаж үнэлгээ өгөхөд 45 жор алдаатай бичигдсэн байжээ.
Мөн эм хангамжийн байгууллагуудын 10 орчим хувь нь байр савны талаар учир дутагдалтай болох нь шалгалтын явцад илэрсэн байна. Гэхдээ энэ нь 2010 оны мөн үетэй харьцуулахад эм хангамжийн байгууллагуудын байр савны асуудал харьцангуй сайжирсан талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч онцоллоо. Тус шалгалт цаашид үргэлжлэх юм байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 31 эм хангамжийн үйлдвэрүүд болон эмийн сангуудад шалгалт явуулжээ.Хяналт шалгалтаар эм хангамжийн байгууллагууд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч нь тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй импортын болон дотоодын эмийн үйлдвэрийн эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилдэг болох нь тогтоогджээ. Мөн эмийн сангууд нь аль нэгэн эмийн санд найруулан бэлдсэн эм, бэлдмэлийг бусад эмийн сангуудад түгээж улмаар тогтвортой байдал нь бүрэн судлагдаагүй, хүчинтэй хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг нийтлэг дутагдал их илэрсэн байна.

0 Сэтгэгдэл