Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Пхеньян хотын дарга соёлын салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хот нь Пхеньян хоттой 2003 оны 11 дүгээр сард эгч, дүү хотын харилцаа тогтоосон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд азийн хотын дарга нарын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хэдийгээр бид 2003 онд эгч, дүү хотын харилцаа тогтоосон ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа харьцангуй удааширсан байсан. Тиймээс энэхүү форум нь манай хоёр хотын цаашдын хамтын ажиллагаагааг илүү тодорхой болгоход дэмжлэг болно гэж итгэж байна. Пхеньян хотоос суралцах зүйл бидэнд их байгаа. Ялангуяа эдийн засаг, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн онцлов. Мөн тэрээр Улаанбаатар хот 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон томоохон хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн хотуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурдлаа. Харин Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим “Та бүхний зохион байгуулж буй энэхүү форумд оролцох болсондоо таатай байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний дүнд манай хоёр хотын цаашдын харилцаа ч өргөжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, тухайлбал соёлын салбарт голчлон хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум энэ сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус форумд Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Улаанбаатар хот нь Пхеньян хоттой 2003 оны 11 дүгээр сард эгч, дүү хотын харилцаа тогтоосон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд азийн хотын дарга нарын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хэдийгээр бид 2003 онд эгч, дүү хотын харилцаа тогтоосон ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа харьцангуй удааширсан байсан. Тиймээс энэхүү форум нь манай хоёр хотын цаашдын хамтын ажиллагаагааг илүү тодорхой болгоход дэмжлэг болно гэж итгэж байна. Пхеньян хотоос суралцах зүйл бидэнд их байгаа. Ялангуяа эдийн засаг, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн онцлов. Мөн тэрээр Улаанбаатар хот 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон томоохон хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн хотуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурдлаа. Харин Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим “Та бүхний зохион байгуулж буй энэхүү форумд оролцох болсондоо таатай байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний дүнд манай хоёр хотын цаашдын харилцаа ч өргөжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, тухайлбал соёлын салбарт голчлон хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум энэ сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус форумд Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
0 Сэтгэгдэл
























