Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Монос”-ын зарим салбарын тусгай зөвшөөрлийг цуцална
Эмийн бүртгэлд ороогүй фенобарбитал эмийг худалдаалж байсан “Монос” эмийн сангийн 23 салбарт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулахад цөөнгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, “Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэнэ.
Мөн хүчингүй жороор эм олгосон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т “Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг”,бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажиллуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгч нарыг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”. “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол Улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ гураваас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байжээ.
Иймд дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.
Эмийн бүртгэлд ороогүй фенобарбитал эмийг худалдаалж байсан “Монос” эмийн сангийн 23 салбарт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулахад цөөнгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, “Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэнэ. Мөн хүчингүй жороор эм олгосон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т “Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг”,бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажиллуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгч нарыг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”. “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол Улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ гураваас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байжээ.
Иймд дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.
0 Сэтгэгдэл
























