Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
МХБ-ийн өмнөх удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэв
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалтгалтаар МХБ-ийн 2011-2013 оны удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь тогтоодогдож 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна.
Энэ тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэн ярихдаа, “Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд урамшууллыг олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь 2 сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь дээрх шалгалтаар батлагдсан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянгад багтсан гар утасны ярианы төлбөрийг нь төлнө гэж зөвшөөрсөн атал үүнээс давсан төлбөрийг МХБ-ээс гаргуулсан байв. Тиймээс тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн”гэлээ.
Тодруулбал, гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалт бусаар ашигласан тул тус биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаар 17 сая төгрөгийг нөхөн төлүүлэх ёстой гэсэн шийдвэрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Түүнчлэн МХБ-ийн орлогч гурван захиралын албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт 16.8 литрээс хэтрэх ёсгүй хэмээн мэдэгдэв.

0 Сэтгэгдэл