Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
УИХ-ын гишүүн Д.Арвин Ю.Цэдэнбалын ач охиныг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр ордонд хүлээн авч уулзав.
Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Монголын талаар бодож байсан бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Түүнчлэн гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед эцгийг нь Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлэн, гол үүргийг гүйцэтгэсэнд талархаж явдаг талаар дуулгаад Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосонд талархаж , хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Арвин түүнийг Монголд Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улстай нягт холбоотой ойр дотно байхыг захисан юм. Мөн түүнд эцэг Зоригийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлан ирэх урилгыг дамжуулаад өвөөгийнхөө төрсөн нутагт ойр ойрхон ирж Монголын ард түмэнтэй үргэлж холбоотой байхыг хүслээ.
УИХ-ын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр ордонд хүлээн авч уулзав.Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Монголын талаар бодож байсан бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

0 Сэтгэгдэл