Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Иркутск хоттой хамтарч ажиллана

Зүүн Хойд Азийн Хотын дарга нар форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон юм. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч, форумд хүндэт зочноор оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Энэ форум нь нэг бүс нутгийн улс, хотууд цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа тодорхой болгох гол зорилготой. Манай хоёр хотууд ч тодорхой төслүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдэгт найдаж байна” гэдгийг онцлон хэллээ. Ноён Алмухамедов Алексей “Хотын дарга нарын форумд оролцож байгаад таатай байна. Бидэнтэй уулзах цаг гаргасан танд талархаж байна. Манай хотууд хамтран ажиллах боломжтой олон салбар бий. Тухайлбал өвлийн хүйтэн цаг агаарыг ашиглаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга эхний ээлжинд Иркутск хоттой 3 чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
- Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд дээрх саналын дагуу хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар талууд тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл