Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар “Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаяраар туг тахиад өршөөгдөж үлдэх үү

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдахын өмнө амжиж нэг “хов” дуулгахгүй бол болохгүй нь. Учир нь энэ хууль батлагдчихвал Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт холбогдсон, С.Баярцогт оффшор данстай гэхчлэн ярьж, бичээд байвал эхлээд 50 саяар торгуулж дараа нь бичсэн, ярьсан этгээдүүд гэмт хэрэгтэн болно.  Хэдийгээр энэ хуулийг парламентад суудалгүй намуудын эсэргүүцэж буй ч хаданд хашгирах адил үл тоож байгаад улайран батлах магадлал өндөр.

Ингээд 50 саяар торгуулахаасаа өмнө гадаадад бүртгэлтэй компанитай нэгэн улстөрчийн цадигийг хөндөж амжихаар яарав. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр гэгч залуу гэнэт нэг л өдөр кофе ууж суугаад баригдсаныг санаж байна уу. Түүнийг АТГ-аас шалгаж кофе шопоос баривчлаад цагдан хорьсны шалтгааныг чанд нууцалж байсан. АТГ-т шалгуулж байгаа болохоор авлига л өгсөн байж таарна. Албан тушаалтан биш болохоор түүнд хэн өгөхөв гэлцээд өнгөрсөн.

Гэтэл Германд 20 гаруй жил амьдарч байгаад ирсэн түүний холбогдсон хэрэгт цагтаа Германд Элчин сайдаар ажиллаж байсан, сургууль төгсмөгцөө Эвлэлийн төв хорооны нэр дээр Германд боловсрол эзэмшсэнээсээ хойш хоёр дахь эх орноо болгох шахам ойр дотно байсаар ирсэн нэгэн улстөрч бас холбогдох шинжтэй болоод иржээ. Энэ хүн бол эдүгээ Шадар сайд Д.Тэрбишдагва юм.

Д.Тэрбишдагва сайд ганцаараа ч биш, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран дундын хөрөнгөөрөө нийт 100 сая ам.долларын дүрмийн сантай,  “Tengri Limited” компани байгуулсан нь анхаарал татаж байна. Хонгконгын Ковлоон арал дээр байралдаг, тус улсад 157715 дугаартайгаар албан ёсны бүртгэлтэй энэ компанийн асуудалд Д.Тэрбишдагва, Х.Анхбаяр нар хэрхэн холбогдсон нь сонирхолтой.



Энэ талаар өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд мэдээлснээр “АТГ –ын ажилтнууд “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяраас 320 мянган ам.доллар авсан гэх асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагваас мэдүүлэг авсан тухай дурдсан байдаг.

Энэхүү 320 мянган ам.долларыг хэдийгээр хэдэн жилийн өмнө зээлж авсан хэмээн зээлдэгч Д.Тэрбишдагва, зээлдүүлэгч Х.Анхбаяр нар хоёулаа “мартчихсан”, “сайн санахгүй байна”, “хоёр биенээ зүс таних төдий мэднэ” гэх мэдүүлэг өгснийг уншаад гайхаж билээ. Сүүлдээ компани нь зээлсэн байж магадгүй болоод өнгөрсөн. Харин тэрхүү 320 мянган ам.доллар хийгээд “Тэнгри холдинг” ба Д.Тэрбишдагва сайдын нөхөрлөлийн зангилаа нь Хонгконгт бүртгэлтэй, 100 сая ам.долларын дүрмийн сантай мөнөөх компанитай ямар нэг сэжмээр хамааралтай юм биш үү. Тус компанийг бүртгүүлсэн огноо нь 2012.03.11 гэсэн бол хорьж саатуулснаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт хоригдох хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 11-13-нд хоёр өдөр үргэлжилж “Тэнгри Холдинг” компанийн захирал захирал Х.Анхбаяр ганцаараа 3.6 жилийн ял эдлэхээр болсон.

АТГ-аас “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирлаар ажилладаг  Х.Анхбаяр нь  Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон.  Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй,  Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” гэх мэдээллийг хэвлэлийнхнийг өгсөн байдаг. Харин тэрбээр энэ бүхэнд ганцаараа хариуцлага хүлээхээр болсонд харамсах хүн олон байна. Үүний зэрэгцээ уг хэргийг царцааж байгаад Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуультай золгох байх гэлцэхийг бодоход нэр бүхий албан тушаалтнууд түүнд “туслах” магадлалтай.

Эдийн засгийн өршөөл үзүүлэх  тухай хуулийн төсөлд “Мөнгөн орлого, хадгаламж, оффшор дахь дансаа ил болгосон тохиолдолд тухайн иргэнтэй холбоотой архивын материалыг устгана”, “төрийн өндөр албан тушаалтнуудын тэрхүү өр зээл, гадаад дахь дансны асуудал зэргийг сөхөж ярьсан этгээдийг эхний удаад 50 сая төгрөгөөр, дараагийн удаад эрүүгийн хариуцлага тооцох тухай уг хуульд тусгасан гэнэ.  Тэр “этгээдүүд” нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болж таараад байгаа юм.

Ингээд тэднийг торгууль, “тор” хоёроор айлгачихна. Энэ хууль дээр хамгийн өндөр амбицтай, идэвхтэй ажиллаж байгаа гишүүд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт нараас гадна Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар гэнэ. Хууль зүйн сайдын хувьд Засгийн газрын “даалгавраар” уг хуулийг  Өршөөл үзүүлэх хуультай яаралтай “хольж” УИХ-д өргөн барьсан.

 Энэ хуулиас эмээх шалтгаан нь юуны өмнө төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн өрийг хаах тухай заалт уг хуульд багтсан аж. Өөрөөр хэлбэл “өрийн данс шатаах”, өмнөх өр, нууц дансыг албан ёсных болгож айж ичихээргүй болгон авлигачдыг хаацайлна гэсэн үг. Тэгэхээр тэдний өр зээл, нууц данс, гадаад дахь оффшор данс зэргийн тухай дахин сөхөж ярихгүй. Зөвхөн Монголдоо авчраад байршуулчих, хорихгүй, яах ч үгүй гэх маягаар аргадан гуйж,эдийн засагт “үр ашигтайгаар” өршөөчих гээд байгаа юм гэнэ. Тэгэхээр гэмт үйлдэл нь эрүүгийн хэрэг биш болох тэр цагийг тэсэн ядан хүлээн буй албан тушаалтнуудын гэмт хэргийг дээрх хуулийг батлагдахаас нь өмнө илчлэх нь чухал. Энэ бол нийгмийн өвчин, хорт хавдар бөгөөд улстөрчид хоорондоо эвдрэлцэхдээ л өчүүхэн “хатиг” хагалах төдийд сэжүүр нь гараад ирж байна. Яг ийм үед “өршөөл” ярьж хуулийг нь батлах гэж байгаа нь нэн аюултай биш гэж үү.



http://economics.zaluu.com/index_med.php?id=17

Ж.Мөнхбаяр

0 Сэтгэгдэл
Ene zavaan khuuliin ard C.Bayr Badamjunai Elbegdorj Bayrtsogt Gonchigdorj bugd baigaa
baliaar ym bvxnee Enxbayrluu chihdeg boloo shivdee zavaarsiin bvvr hunii tarxi ugaagaad surtsan ene Ardchilsan nam Ardiin nam 2
elbegdorj avilgaltai temtsne gej garj ircheed Enkhbayr gedeg ursuldugchuu namanchaad dahin songogdchood odoo ene huuliig zugeer l harj suugaa Gonchigdoj bayrtsogt nar bol Elbegdorjiin humuus shuudee
za bolij uz shal sonin medee gehiimuu gutegleg gehiimuu haashaa ym Garchig medee 2 chine niitsehgui bn Enkhbayr naad huuliig chine sanaachilaa yu Ardchilsan namiin hiij bga ajil bndag
Хамгийн их уншсан