Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Аварга адуучин” найман сая төгрөг гардана
Адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол улсын аварга адуучин-2014” тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 23-нд Хүй долоо хутагт зохион байгуулна.
Энэ жилийн тэмцээн илүү хүрээгээ тэлж, зохион байгуулалт сайжирч, өмнөх жилүүдээс онцлогтой болж байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг тэмцээнд 21 аймгаас шалгарсан 21 адуучин оролцох бөгөөд энэ жил анх удаа “Аварга адуучин” цолоор шилдэг залуусыг шагнахаар болжээ. Мөн ирэх жилээс эхлэн тус тэмцээнийг эрийн гурван наадмын нэг хэсэг бүрэлдэхүүн болгож баяр наадмын 5 хоногийн хөтөлбөрт багтааж зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд оролцогч залуус уран уургач, уран бугуйлч, уурга ташуур шүүрэх, эмнэг хангал сургагч гэсэн төрлөөр өрсөлдөх аж. Тэргүүн байр эзэлсэн адуучин найман сая, удаах байр зургаан сая, гуравдугаар байрын эзэн дөрвөн сая төгрөг гардах юм. Тэмцээний үеэр урлагийн тоглолт болон хувцас загварын шоу, адуу адуучны эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
Адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол улсын аварга адуучин-2014” тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 23-нд Хүй долоо хутагт зохион байгуулна.Энэ жилийн тэмцээн илүү хүрээгээ тэлж, зохион байгуулалт сайжирч, өмнөх жилүүдээс онцлогтой болж байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг тэмцээнд 21 аймгаас шалгарсан 21 адуучин оролцох бөгөөд энэ жил анх удаа “Аварга адуучин” цолоор шилдэг залуусыг шагнахаар болжээ. Мөн ирэх жилээс эхлэн тус тэмцээнийг эрийн гурван наадмын нэг хэсэг бүрэлдэхүүн болгож баяр наадмын 5 хоногийн хөтөлбөрт багтааж зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд оролцогч залуус уран уургач, уран бугуйлч, уурга ташуур шүүрэх, эмнэг хангал сургагч гэсэн төрлөөр өрсөлдөх аж. Тэргүүн байр эзэлсэн адуучин найман сая, удаах байр зургаан сая, гуравдугаар байрын эзэн дөрвөн сая төгрөг гардах юм. Тэмцээний үеэр урлагийн тоглолт болон хувцас загварын шоу, адуу адуучны эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
0 Сэтгэгдэл
























