Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Эрдэнэцогтын цахилгаан станц барих санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эрдэнэцогт Энержи” компани “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
“Цагаан шонхор” компанийн Ерөнхийлөгч Ч.Энхтайван, “Манай компани ЭХЯ-наас Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Эрдэнэцогтын нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл авсан. Энэ хүрээнд “China Power Engineering Consulting Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрдэнэцогтын нүүрсний орд 2.4 тэрбум тоннын нөөцтэй том орд. Тиймээс бид ирээдүйд цахилгаан станцынхаа хүчин чадлыг 6000 MBт болгох зорилт тавьсан. Ингэснээр Монгол Улс эрчим хүч импортлогч орноос экспортлогч болох бүрэн боломжтой. Эхний ээлжинд бид төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоно. Ойрын хугацаанд тус аймагт хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа. Тиймээс эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангана. Үүний дараа БНХАУ руу экспортлох тухай ярих болно. Одоо цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг “China Power Engineering Consulting Group” хийж байна. ТЭЗҮ дууссаны дараа станцыг байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ тодорхой болно байх. Шаардлагатай хөрөнгийн 15 хувийг манай компани, 85 хувийг БНХАУ-ын талаас гаргана” гэлээ.
“Эрдэнэцогт Энержи” компани “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.“Цагаан шонхор” компанийн Ерөнхийлөгч Ч.Энхтайван, “Манай компани ЭХЯ-наас Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Эрдэнэцогтын нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл авсан. Энэ хүрээнд “China Power Engineering Consulting Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрдэнэцогтын нүүрсний орд 2.4 тэрбум тоннын нөөцтэй том орд. Тиймээс бид ирээдүйд цахилгаан станцынхаа хүчин чадлыг 6000 MBт болгох зорилт тавьсан. Ингэснээр Монгол Улс эрчим хүч импортлогч орноос экспортлогч болох бүрэн боломжтой. Эхний ээлжинд бид төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоно. Ойрын хугацаанд тус аймагт хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа. Тиймээс эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангана. Үүний дараа БНХАУ руу экспортлох тухай ярих болно. Одоо цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг “China Power Engineering Consulting Group” хийж байна. ТЭЗҮ дууссаны дараа станцыг байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ тодорхой болно байх. Шаардлагатай хөрөнгийн 15 хувийг манай компани, 85 хувийг БНХАУ-ын талаас гаргана” гэлээ.
0 Сэтгэгдэл
























