Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Катар гүнжийн никабыг хуу татаад баривчлагдав
Бельгийн нийслэл Брюсселийн ёслолын албаны дарга Жан-Мари Пир гэгч нь Катарын гүнжийн өмсөж байсан никаб өмсгөлийг хуу татсан хэрэг ихээхэн дуулиан тариад байна. Никаб гэдэг нь лалын шашны ёсыг хатуу мөрддөг Катар гэх мэт улсад эмэгтэй хүн гадагшаа гарахдаа заавал өмсөх ёстой зулайгаас өсгий хүрсэн урт, зөвхөн нүд харагдах завсартай битүү өмсгөл юм.
Дагуул эмэгтэйнхээ хамт явсан катар гүнж санамсаргүйгээр Жан –Мари Пиртэй таараад Бельгийн хааны ордон руу хүрэх замыг зааж өгөхийг хүсчээ. Гэтэл цаадах нь зам зааж өгөхийн оронд Бельги улсад нүүрээ битүүлсэн никаб гэх мэт өмсгөл өмсөх хориотой гээд нүүрээ ил гаргахаас нааш хариу хэлэх боломжгүй гэж. Жирийн хүн биш Катарын гүнж гудамжинд таарсан танингүй хүний шаардлагыг биелүүлэх гэж яараагүй нь мэдээж. Иймд Жан –Мари Пир уурлан никабыг нь өөрөө хуу татан хаяжээ. Үүний дараа гүнж цагдаад хандан гомдол гаргаж Пирийг никаб хуу татаж авах үед ээмэг нь тээглэн чихийг сэтлэж, нүүрийг нь урсан гэжээ. Гүнжийн гомдлын дагуу цагдаа нар хэргийн эзнийг баривчилсан байна.
Харин Пир өөрийнхөө үйлдлийг тайлбарлахдаа “Надаас зам асуусан эмэгтэй намайг сонсоогүй бололтой никабаа авахгүй байсан тул би өөрөө авсан. Ийм үйлдэл хийх хэрэггүй байсан гэдгээ би мэдэж байна. Гэхдээ тэр эмэгтэй ч хууль бус зүйл хийсэн шүү дээ гэжээ”. Бельги нь нүүрээ халхалсан никаб, паранжа, үс харагдуулалгүй ороосон хижаб гэх мэт өмсгөлийг олон нийтийн газар өмсөхийг хориглосон хууль баталсан юм. Хуулийн дагуу анх удаа зөрчсөн хүнийг 140 еврогоор торгож, давтан үйлдсэн хүнд долоо хоног хүртэл хорих ял оноодог болсон. Цагдаа нар Пирийг баривчилсны дараагаар Катарын гүнжийг хууль зөрчсөн гэж 140 еврогоор торгожээ.
Бельгийн нийслэл Брюсселийн ёслолын албаны дарга Жан-Мари Пир гэгч нь Катарын гүнжийн өмсөж байсан никаб өмсгөлийг хуу татсан хэрэг ихээхэн дуулиан тариад байна. Никаб гэдэг нь лалын шашны ёсыг хатуу мөрддөг Катар гэх мэт улсад эмэгтэй хүн гадагшаа гарахдаа заавал өмсөх ёстой зулайгаас өсгий хүрсэн урт, зөвхөн нүд харагдах завсартай битүү өмсгөл юм. Дагуул эмэгтэйнхээ хамт явсан катар гүнж санамсаргүйгээр Жан –Мари Пиртэй таараад Бельгийн хааны ордон руу хүрэх замыг зааж өгөхийг хүсчээ. Гэтэл цаадах нь зам зааж өгөхийн оронд Бельги улсад нүүрээ битүүлсэн никаб гэх мэт өмсгөл өмсөх хориотой гээд нүүрээ ил гаргахаас нааш хариу хэлэх боломжгүй гэж. Жирийн хүн биш Катарын гүнж гудамжинд таарсан танингүй хүний шаардлагыг биелүүлэх гэж яараагүй нь мэдээж. Иймд Жан –Мари Пир уурлан никабыг нь өөрөө хуу татан хаяжээ. Үүний дараа гүнж цагдаад хандан гомдол гаргаж Пирийг никаб хуу татаж авах үед ээмэг нь тээглэн чихийг сэтлэж, нүүрийг нь урсан гэжээ. Гүнжийн гомдлын дагуу цагдаа нар хэргийн эзнийг баривчилсан байна.

0 Сэтгэгдэл